Монголын хөлбөмбөгийн холбооны “Мазала” үндэсний дээд лигийн 2019 оны улирал өндөрлөх шатандаа орлоо. Энэ амралтын өдрүүдэд “Мазала” үндэсний дээд лигийн 18-р тойргийн тоглолтууд Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд болно.
28-ны Бямба гариг
- 00 цаг: Хаан Хүнс – Дэрэн
- 00 цаг: Улаанбаатар Сити – Атлетик220
- 00 цаг: Хоромхон – Эрчим
29-ий Ням гариг
- 00 цаг: Хангарьд – Андууд Сити
- 00 цаг: СП Фалконс – Эс Фи Улаанбаатар
Өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэ улирлаа эхлүүлсэн “Мазала” үндэсний дээд лигийг 17 тойргийн дараах байдлаар Улаанбаатар Сити болон Эрчим клубууд адилхан 38 оноотой тэргүүлж байна. Энэ тойргийн оргил тоглолт нь лигийг тэргүүлж буй Улаанбаатар Сити болон Атлетик220 багууд тоглолт байх юм. Улаанбаатар Сити клубын хувьд өрсөлдөгчөө хожиж байж тэргүүллээ хадгалах боломжтой. Харин тэдэнтэй хамт лигийг тэргүүлж буй Эрчим клуб лигийн 9-р байранд бичигдэж буй Хоромхон клубтэй тоглоно. 18-р тойргоор дээд лигийн 2-р шатны тоглолтууд өндөрлөж плэй-оффын тоглолтууд явагдана. Хөлбөмбөгийн спортыг шимтэн сонирхогч та бүхэн амралтын өдрүүдээрээ Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд зочлон очиж дээд лигийнхээ сонирхолтой тоглолтуудыг үзэхийг урьж байна.
Б.БЯМБАБАЯР