Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” болжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” болжээ

Мисс Д.Долгион “Хүмүүнлэгийн элч” болжээ

Дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, 66 жилийн түүхтэй “Miss Universe” тэмцээний анхны Монгол мисс бол Д.Долгион. Тэрбээр есдүгээр сарын 23-нд "Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцож, "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртжээ.

Мисс бүсгүй сэтгэгдлээсээ өөрийн фэйсбүүк хуудаснаа хуваалцахдаа "Хүмүүнлэгийн элч-99" арга хэмжээнд оролцон "Хүмүүнлэгийн элч" хүндэт өргөмжлөл хүртлээ. Мундаг ах эгч нараас ихийг сурч, цаашдаа нийгэмд чиглэсэн сайн үйлсэд сэтгэл зүрхээрээ өөрийн чадлаараа хувь нэмрээ оруулах болно. “Хүмүүнлэгийн элч” ах эгч нар маань ямар их сайн үйлсийг бүтээж, тусалж, дэмжиж, олон хүүхэд, эмэгтэйчүүд, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй, архи мансууруулах бодисоос хамааралтай, хорих хүмүүжүүлэх анги зэрэг олон хүчин зүйлсээс үүдэлтэй асуудлуудад хүрч, нийгмийн хариуцлагатайгаар ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай юм” гэжээ.

Мисс бүсгүй англи, хятад, япон хэлтэй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг Маркетинг, хүний нөөцийн менежмент, Байгаль экологи хамгаалал мэргэжлээр төгссөн нэгэн ажээ. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:

  •  “Asia Pacific Oceans 2007” тэмцээний Шилдэг загвар өмсөгч шагнал
  •  ERA агентлагийн 2008 оны Шилдэг загвар өмсөгч шагнал
  •  "New Face 2009" наадмын Шилдэг загвар өмсөгч шагнал
  •  "Moda Art 2010" наадмын Шилдэг оролцогч
  •  "TV Miss International 2010" тэмцээний Дэд байр
  • "Miss Mongolia 2012" тэмцээний Тэргүүн байр
  • "Miss International 2012" тэмцээний Шилдэг үндэсний хувцастай мисс номинаци
  • "Kerasys 2015" наадмын Шилдэг загвар өмсөгч
  •  "Miss World Peace 2015" тэмцээний Шилдэг 20 оролцогчийн нэг
  • "Miss Intercontinental 2015" тэмцээний Үзэгчдийн таашаалд нийцсэн мисс номинаци
  • "Гоёл 2017" наадмын Шилдэг загвар өмсөгч
  • "World Supermodel 2017" тэмцээний дөрөвдүгээр байрын шагналтай.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж