Лужков эмэгтэйчүүдийн армид илгээнэ

Хуучирсан мэдээ: 2010.07.24-нд нийтлэгдсэн

Лужков эмэгтэйчүүдийн армид илгээнэ

ФОТО: ИТАР-ТАСС

Москва хотын захирагч Юрий Лужков армид биеийн эрүүл мэндээр тэнцэхгүй залуусын оронд охидыг илгээх санал дэвшүүлэв. Эрүүл мэндээр тэнцэхгүй залуусыг хотын захирагч техникийн мэргэжилтнээр ажиллуулж, харин эмэгтэйчүүдийг ямар зориулалтаар армид ашиглахаа хэлсэнгүй.

“Москвагийн цэрэг татлагад хамаарах эрчүүдийн 40 хувь орчим нь эрүүл мэндээр тэнцэхгүй байна. Тэднийг техникийн мэргэжилтнээр  ашиглаж болно” гэж хотын захирагч хотын Засгийн газрын хуралдаан дээр хэлжээ. Уг хурал дээр Зэвсэгт хүчний албанд сурагч, оюутнуудыг бэлтгэх тэдний цэрэг эх оронч үзлийг хүмүүжүүлэх зэрэг асуудлыг ярилцсан байна.

Мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд армид хэрэгтэй байгааг  тэр тайлбарлахдаа бүсгүйчүүдийг бас зүгээр орхиж болохгүйг хэлсэнг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж