Н.Энхбаяр: У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёрыг шалгах ёстой

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр: У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёрыг шалгах ёстой

Н.Энхбаяр: У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёрыг шалгах ёстой

МАХН-ын удирдлагууд өнөөдөр /2019.09.27/ цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.  Тус намын дарга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтмийг МАХН анхнаасаа дэмжээгүйг онцлоод УИХ жүжгээ зогсоож, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахыг шаардлаа.  Тэрбээр "Үндсэн хууль гэх чухал хуулийг нэр хүнд нь унасан УИХ, МАН батлах ёсгүй.  Үүнийгээ эрх баригчид таслан зогсоо.  Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татсан шинэ дуулиан гарч ирээд байна. Жишээлбэл, 60 тэрбумын шинэ мэдээлэл. 60 тэрбумын асуудлыг өмнө нь холбогдож байсан хүмүүсээс гадна У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан хоёр мэдэж байсан байна. Мэдээд зогсохгүй сайшааж, дэмжиж байсан нь тодорхой боллоо.  Тиймээс тэднийг шалгах хэрэгтэй. Ганц хоёр хүнийг золиослох биш бүгдийг нь шалгаж байж шударга ёс тогтоно. ЖДҮ-д холбогдсон хүмүүсийг яаралтай шалгахыг МАХН шаардаж байна. Яагаад ЖДҮ-г шалгаж чадахгүй, дуугарч чадахгүй цаг алдаад байгааг ард түмэн асуугаад байна.

МАХН-ын хувьд шинэ Үндсэн хуулийн төслийг боловсруулсан. Бидний төсөлтэй МАН танилцах ёстой. Мөн УИХ-ыг тараахыг МАХН дэмжиж байгаа. Тарахыг шаардсан шаардлага хүргүүлсэн. Энэ УИХ чадамжгүй болсон.  Гишүүдийн олонх нь ЖДҮ, концесс, тендер, хүчин гээд будилаантай асуудалтай холбогдсон учраас яаралтай тарах хэрэгтэй” гэв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж