Алба хаагчид спортын гурван төрлөөр аваргуудаа шалгарууллаа

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Алба хаагчид спортын гурван төрлөөр аваргуудаа шалгарууллаа

Алба хаагчид спортын гурван төрлөөр аваргуудаа шалгарууллаа

Алба хаагчдын бие бялдрын байнгын бэлэн байдал, ур чадварыг дээшлүүлэх, биеийн тамир, спортын хөдөлгөөнд өргөнөөр хамруулах, спортоор бие даан хичээллэх идэвх, сонирхлыг өрнүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос “Эрүүл агаар – Хөдөлгөөн – Эрүүл мэнд” сэдэвт  өдөрлөгийг Төр хурхын аманд зохион байгууллаа.

Өдөрлөгт ОБЕГ, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад,  Давтан сургалт, сэргээн заслын төв,  НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Аврах анги 105, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төв зэрэг нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Алба хаагчид олс таталт, хөлбөмбөг, хөгжөөнт буухиа гэсэн 3 төрөлд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Хөгжөөнт буухиа тэмцээний тэргүүн байрт Үндэсний аврах бригадын баг тамирчид  олс таталтын тэмцээний тэргүүн байрт Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн хамтарсан баг,  хөлбөмбөгийн тэмцээний тэргүүн байрт ХУД, БЗД, СБД-ийн Онцгой байдлын хэлтсийн хамтарсан багууд тус тус шалгарлаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж