"ICT Expo-2019" зохион байгуулагдаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

"ICT Expo-2019" зохион байгуулагдаж байна

"ICT Expo-2019" зохион байгуулагдаж байна

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “ICT Expo-2019” үзэсгэлэн өнөөдөр /2019.09.27/ Мишээл экспо төвд болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор зохион байгуулж байна.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцож, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэвшил, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд танилцуулах аж. Тухайлбал, Монголд онлайн телевизийн үйлчилгээг хөгжүүлж буй “Монголсат нетвөркс” ХХК тус үзэсгэлэнгийн үеэр олон сувгийн телевизийн үйлчилгээний талаар иргэдэд мэдээлэл хүргэхээс гадна онлайн МоТВ-ийн танилцуулга хийж байгаа аж.

Тус форумд мөн шинэ техник, технологи нэвтрүүлэгч, хэрэгжүүлэгч дотоодын болон Олон улсын байгууллагууд оролцож, илтгэл тавьж, хэлэлцүүлэг явуулж буй юм. Үзэсгэлэн энэ сарын 29-н хүртэл үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж