Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн Хөх толгой гэдэг газарт малдаа яваад сураггүй болсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Малчин 60 настай эрэгтэй А нь энэ сарын 22-ны өдрийн 20:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон аж. Түүнийг гэрээс нь хоёр км зайтай Булан гэдэг газарт нас барсан байсныг Онцгой байдлын алба хаагчид олсон байна. Талийгаачийг алга болсон тухай дуудлага өчигдөр /2019.09.26/ өглөө 07:40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт ирснээр Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн таван алба хаагч, ар гэрийн 35 иргэн, нийт 40 хүн, дөрвөн автомашин, 14 мотоцикл, гурван морьтой эрлийн ажиллагааг явуулсан юм байна.
Б.ЦЭЦЭГ