Н.Анхбаяр " хуурай агсам" тавьсан уу?

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Н.Анхбаяр " хуурай агсам" тавьсан уу?

Н.Анхбаяр " хуурай агсам" тавьсан уу?

Хөх хотын консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнэ гэгч Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаярын булхайг дэлгэсэн нь улс төрийн шинэ бүүм болсон.  Үүний хариу болгож Н.Анхбаяр хариу тайлбар нүүр номоороо дамжуулан илэрхийлээд зогсохгүй, аавыг нь болон өөрийг нь шүүмжилсэн хүмүүст хуурай "агсам" тавьж байгаа бололтой.  Тухайлбал, Ц.Нямдорж сайдыг шүүмжилсэн  Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл” ТББ-ын тэргүүнээр ажилладаг залууг дарамталж, "Та нарыг байх ёстой байранд чинь тавина. Чиний тэр хилийн чанад дахь иргэдийн төлөө гэдэг чинь юу байдаг юм.  Би чиний дэргэд хийсэн юмтай. Чам шиг юм төр засгийг, миний аавыг шүүмжлэх болоогүй. Чиний наанаа яаж амьдардаг, юу хийдэг талаар чинь надад мэдээлэл байгаа, та нар зохион байгуулалттайгаар бүлэглэн дайрч байна" хэмээн омогдсон талаар цахим хуудсандаа бичжээ. Хариуд Н.Анхбаяр мөн л   "Маш тодорхой, ойлгомжтой хэлье, миний аав, ээж, гэр бүлийг минь доромжилж буй худлаа шударга, их мэдэгчийн дүр эсгэгч болгонтой ярина. Хэн бэ гэдгийг нь олон нийтэд ойлгуулна" гэснээс харвал даруухан залуу бас биш бололтой. Өчигдөр энэ асуудлаар Ц.Нямдорж сайд 25 телевизээр тайлбар хийснийг олон үзэгчид "өөрийгөө өмөөрлөө" хэмээн шүүмжлэлтэй хандсан билээ. Н.Анхбаяр өмнө нь яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын зодсон гэх ярианд холбогдож байсан билээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж