Истанбулд 5,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Истанбулд 5,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Истанбулд 5,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ

Туркийн Истанбул хотод 5,8 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай тус улсын Гамшгийн болон онцгой байдлын удирдлагын газраас мэдээлжээ.  Эх сурвалжийн мэдээлж буйгаар пүрэв гаригийн /2019.09.26/ өдрийн 2.00 цагийн үед Мраморноморын тэнгисийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт болсон бөгөөд үүний улмаас найман хүн гэмтсэн байна.

Истанбул хот нь 15 сая хүн амтай бөгөөд газар хөдлөлтийн улмаас сургууль, албан газруудаас хүмүүсийг яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Зарим барилга байгууламж, сүмийн орой зэрэг нурж хохирол учраад байгаа ч  хүний амь нас эрсдээгүй гэдгийг албаны хүмүүс мэдээлсэн байна.

Турк улс нь газар хөдлөлтийн хагарлын шугам ихтэй, газар хөдлөлтөд өртөмтгий бүсэд оршдог. 1999 онд Туркийн баруун хэсэгт 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болж 17,000 гаруй хүн амь үрэгдэж байжээ. Мөн 2010,2011 онд болсон хүчтэй газар хөдөлтийн улмаас 200 гаруй хүн амиа алдаж байсан аж.

Эх сурвалж: USATODAY

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж