Дуучин Укагийн нөхөр загварын салбарт хөл тавив

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Дуучин Укагийн нөхөр загварын салбарт хөл тавив

Дуучин Укагийн нөхөр загварын салбарт хөл тавив

Өвөрмөц дүр төрх, шинэлэг уран бүтээл, содон стиль имижээрээ хүмүүсийг байлдан дагуулж чаддаг дуучин бол Ука. Тэрбээр хувийн амьдралынхаа талаар тэр бүр олон нийтэд дэлгээд байдаггүй. Тиймдээ ч дуучин бүсгүй нөхрийнхөө талаар нууцалж ирсэн.

Түүний нөхрийг Г.Эрдэнэчулуун гэдэг бөгөөд залуу хос хоёр хүүхэдтэй. Тэгвэл дуучин Укагийн нөхөр “Говь” брэндийн нүүр царай болжээ. Тэрбээр Монголын урдаа барьдаг “Говь” компанийн 100 хувь ноолууран хослол өмсч, зураг авалтад оролцсон байна.

Банк санхүүгийн салбарт биенес эрхэлдэг тэрбээр загварын мэдрэмжтэй залуу гэгддэг байна. Сонирхуулахад түүний нөхөр нь, Укагийн сайн найз загвар зохион бүтээгч Катя Зол буюу Г.Золцэцэгийн хамаатны залуу гэнэ. Дуучин Ука өмнө нь дотны найз, загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн хуриманд зориулсан “Гурван үгээ хэлэх үү” дууныхаа клипэнд нөхрөө тоглуулж байсан билээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
6
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж