ОХУ-ын Онцгой байдлын яамнаас галын аюулгүй байдлын тухай журмыг шинэчилжээ. Шинэчилсэн журмын дагуу:
- Нийтийн орон сууц, зочид буудлын өрөө тасалгааны тагт, задгай талбайд ил гал гаргах /тамхи татах, мах шарах, лаа асаах/
- Кино театруудад үзвэр эхлэхээс өмнө гал түймрийн үед авах арга хэмжээний талаар заавар зөвлөмж бүхий бичлэгийг заавал гаргах
- Дэлгүүр, худалдааны төвүүд дэх ачаа оруулах зам онцгой нөхцөлд худалдан авагчдыг нүүлгэн шилжүүлэх гарц, замыг хаахгүй байх
- Эмнэлгийн байгууллагуудын хувьд хүнд өвчтөнүүд, хүүхдүүдийг барилгын нэгдүгээр давхарт байрлуулах гэх мэтээр тусгажээ. Галын аюулгүй байдлын тухай шинэ журам аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
Эх сурвалж: RIA NOVOSTI
Холбоотой мэдээ