Гадаадад суралцах залуус ТҮЦ машинаас тодорхойлолт авна

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Гадаадад суралцах залуус ТҮЦ машинаас тодорхойлолт авна

Гадаадад суралцах залуус ТҮЦ машинаас тодорхойлолт авна

Сүхбаатарын талбайд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна. Өдөрлөгт Соёл урлагийн газар, Улсын драмын эрдмийн театр, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Чойжин ламын сүм музей, Үндэсний номын сан, Боловсролын үнэлгээний төв зэрэг 40 гаруй харьяа байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулж буй.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам нь  мэдээллийн системийн тусламжтай боловсролын баримт бичиг дэх монгол бичгийг гараар бичих шаардлагагүй болжээ. Ингэснээр ерөнхий боловсролын сургуулиуд бүрэн дунд боловсролын үнэмлэхийн лавлагааг яамнаас авах шаардлагагүй болж, өөрсдөө хэвлэх боломжтой болсон байна. Энэ талаар БСШУСЯ-ны Боловсролын салбарын мэдээллийн системийн зөвлөх  Д.Үнэнбат "Боловсролын баримт бичгийн лавлагааг ерөнхий боловсролын сургуулиуд өөрсдөө хэвлэх болсноор яамнаас олгодог лавлагааны тоо буурч байна. Энэ сард ТҮЦ машинд ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны төгсөгчдийн үнэмлэх хадгалагдлаа. Гадаадад суралцах хүсэлтэй залуус Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамыг зорих шаардлагагүй ТҮЦ машинд хурууны хээгээ уншуулж адистатын тодорхойлолтоо авч болно. Уг тодорхойлолтыг жилд  3000-4000 гаруй хүүхэд, залуус тогтмол авдаг. Өөрөөр хэлбэл, адистатын тодорхойлолт олгох 24 цагийн үйлчилгээг нэвтрүүлснээрээ иргэдийн цаг завыг хэмнэж байна” гэлээ.

БОЛОВСРОЛЫН САЛБАРТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛААР ИРГЭДЭД МЭДЭЭЛЭЛ, ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ

Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Г.ЭРДЭНЭБАТ :

-Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн болон хувийн хэвшил, их дээд сургууль, соёл урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд нэгдэн оролцож байна. Энэ өдөр нийтэд үйл ажиллагаагаа сурталчлах өргөн боломж олдож байна. Өдөрлөгт шинжлэх ухааны академи, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын газрын төлөөллүүд иргэд рүү чиглэсэн олон ажлыг төлөвлөсөнд баяртай байна. Үүнд иргэд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна гэлээ.

Өдөрлөгийн үеэр боловсролын салбартай холбогдох  бүхий л мэдээллийг холбогдох албаны хүмүүс өгч байгаа юм. Үүнээс гадна урлаг соёлын салбарынхан өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулж, үзэгчдэд уран бүтээлээсээ толилуулж буй.  Улсын драмын эрдмийн театрын хувьд 40 гаруй уран бүтээлч үндэсний сонгодог болон түүхэн жүжгийн хувцастайгаа үзэгчидтэй уулзаж байгаа юм. Тус театр нь нийт  110 удаагийн тоглолтоороо 30 мянга гаруй үзэгчдэд хүрч ажиллажээ. Өдгөө 130 орчим хүний бүрэлдэхүүнтэй уг театрын хамт олны 40 нь уран бүтээлчид аж. Театрын зүгээс энэ жил дөрөв дэх шинэ уран бүтээлээ өлгийдөн авч тайзнаа амилуулахаар бэлдэж байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад  урын сан тэлж буйг  УДЭТ-ын Маркетинг төлөвлөлтийн албаны дарга С.Энхболд хэлж байв. Тэрбээр 2019 он УДЭТ-ын хувьд уран бүтээлийн ургац арвин жил болж буйг онцолсон юм. Театрын уран бүтээлчид өнөөдөр тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэсэн үзвэрээ толилуулах аж. Мөн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчид тоглолтын бэлтгэлээ хэрхэн базааж буйг үзэгчдэдээ сонирхуулах төдийгүй театртай холбоотой ном, сэтгүүл, түүхэн гэрэл зургаа дэлгэжээ. Эл арга хэмжээ өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд урлаг соёлын олон сонирхолтой арга хэмжээ болох юм байна.

Б.ЦЭЦЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Н.БАТМӨНХ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж