Ардчилагчдын ивээн тэтгэгч 12 жилийн хорих авав

Хуучирсан мэдээ: 2010.07.24-нд нийтлэгдсэн

Ардчилагчдын ивээн тэтгэгч 12 жилийн хорих авав

ФОТО: REUTERS

Нью-Йоркийн санхүүч, Хиллари Клинтоны сонгуулийн кампанийг санхүүжүүлэгч мөн Жон Керрийг 2004 оны сонгуулиар санхүүгээр дэмжсэн Хасан Намазийг банкны гурван залилангийн хэрэгт мөн залилан хийхдээ цахим хэрэгслийг ашигласан гэж буруутгав.

Нью-Йоркийн тойргийн шүүх түүнийг 12 жил хорих ялаар шийтгэжээ. Банкинд хандахдаа тэрээр олон тооны хуурамч бичиг баримтаар өөрийгөө хэдэн зуун сая доллартай хүн гэж харуулж ирсэн ба түүний залилангаар авсан зээл нь 282 сая ам.доллар болсон байжээ.

Санхүүчийн өнгөрсөн жилийн наймдугаар сард барьсан ба тэрээр гуравдугаар сараас мөрдөн байцаалттай хамтран ажилласнаас шийтгэгдэх ёстой 19 жилээ хасуулж чаджээ. Мөн Намазийн буяны үйлс хийж байсныг шүүгч авч үзсэн байв. “Та амьдралдаа олон сайн зүйл хийжээ. Залилангийн хэрэг хийгээгүй байхдаа та ер бусын өгөөмөр байлаа” гэж шүүгч Сидни Стейн мэдэгдсэнийг The New York Daily News сонинд бичжээ. Энэ бол Шекспирийн эмгэнэлт жүжиг. Та л үүнийгээ хийсэн гэж шүүгч түүнд хэлсэн байв.

Хууль бусаар олж авсан хөрөнгийнхөө хэсгийг тэрээр ардчилагч нарын сонгуульд зарцуулсныг шүүгчид тогтоожээ. Мөн буяны үйлст зарцуулж байсан ч ихэнх хөрөнгөө өөртөө зориулан үрсэн байв. “Хувиа бодолт, бүтүүлэг, бардам зурвасыг хэрхэн  туулсан талаараа олон цаг бодлоо. Би зөвхөн эдгээр гэмт хэрэгт буруутай биш мөн хоёрдмол ааш гаргаж байсандаа буруутай” хэмээн тэрээр шүүхэд хэлсэн сүүлийн үгэндээ  ярьжээ.

Намази нь Клинтоны ерөнхийлөгчийн компанийн санхүүгийн хороог толгойлж байгаад дараа нь Обамагийн кампанид хөрөнгө цуглуулж байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж