Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын даргын тушаалаар өнөөдөр /2019.09.27/ хурандаа Э.Бөхбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн түрээслүүлсэн орон сууцанд мөрийтэй тоглоомын газар үйл ажиллагаа явуулж байсан нь илэрч, энэ асуудлаа шалгуулахаар болж, тэрбээр өчигдөр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Энэ асуудлыг дотооддоо шалгаад эхэлсэн” гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Харин хурандаа Э.Бөхбат “Би хамгийн сүүлд 2017 онд уг байрыг хоолны газрын зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн. Гэтэл түрээслэгч маань цааш нь дамлаж түрээслээд автомат, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ. Байраа эргэж, тойрч байгаагүй нь миний алдаа боллоо. Ард түмнээсээ уучлалт хүсч байна. Энэ асуудлыг шалгуулахаар би ЦЕГ-ын дотоод хяналтад өргөдөл өгсөн. Мөн түрээсийн гэрээг цуцалсан” гэсэн юм.
Холбоотой мэдээ