Автобусны үнийг 600 төгрөг болгоогүй | News.MN

Автобусны үнийг 600 төгрөг болгоогүй

Автобусны үнийг 600 төгрөг болгоогүй

Автобусны үнийг 600 төгрөг болгоогүй

Хот дотор үйлчилдэг автобусны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэж 600 төгрөг болсон талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа билээ. Энэ мэдээлэл үнэн эсэхийг “ Улаанбаатар смарт карт” хариуцлагатай хувьцаат компанийн маркетингийн менежер Ц.Түвшинжаргалаас тодруулахад “Автобусны үнийг нэмсэн асуудал огт байхгүй. Зарим мэдээллийн хэрэгслээр худал мэдээлэл тарсан байна. Автобусны төлбөр 500 төгрөг хэвээр байгаа” гэлээ. Нийслэлийн Тээврийн газар мөн автобусаар үйлчлүүлдэг үнэ нэмэгдэж 600 төгрөг болсон гэх мэдээллийг үгүйсгэлээ.

Налайх зэрэг хол газарт зорчиход 800 төгрөг төлдөг. Мөн зуслангийн бүс рүү автобусаар зорчиход 600 төгрөг төлдөг. Энэ үнэтэй андуурагдсан байж болох талтай аж.

Сануулахад, Нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг систем 2014 онд нэвтэрч иргэд бэлэн мөнгөөр биш картаар үйлчлүүлдэг болсон билээ. Нийслэлийн нийтийн тээвэрт ухаалаг систем нэтврүүлэх энэ ажлыг "Улаанбаатар смарт карт" хариуцлагатай хувьцаат компани хариуцан ажиллаж байгаа юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-27 202.126.89.224

1000 болгоо. Тэгээд улсаас өгдөг мөнгөө тэтгэвэрийн хэддээ нэмж өг. Тэр цагдаа оюутнууд мөнгөө төлөөд суувал сууна биз. Харин хүүхдүүд төлбөргүй

Avatar

zochin 2019-09-27 103.229.122.242

ODOO KARTAAR UYLCHLUULDEG NI TSUURUUD BELEN MUNGUU JOLOOCHID UGCH YAWDAG NI OLSHIRCHEE , MONGOLYN KHUULI 3 KHONOGOO GEJ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж