“Хүүхдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилнэ | News.MN

“Хүүхдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилнэ

“Хүүхдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилнэ

“Хүүхдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилнэ

Монгол Арт Галерейгаас 2019-2020 оны hичээлийн шинэ жилд зориулан “Хүүхдийн дүр дүрслэх урлагт” сэдэвт зураачдын үзэсгэлэнг есдүгээр сарын 25-нд нээсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 15-н хүртэл үзэгчдийн хүртээл болно.

Монголын дүрслэх урлаг хөгжлийн түүхэндээ сэдэв төрлийн хувьд өргөжин тэлсээр ирсэн. Үүний нэг нь “Хүүхэд  багачуудын” сэдэв гол байр суурийг эзлэх болсон юм. Уран бүтээлчдийн өөрсдийн өнцгөөс хүүхдийн үйл хөдлөл, донж төрх, зэргийг гярхай олж харан бүтээлдээ тусгасан олон арван бүтээл байдаг. Төрөөс энэ сэдэвт чухал ач холбогдол өгч, өсвөрийн шинэ үеийг эх орноо хайрлан хамгаалах, бахархах, сурах, өв тэгш боловсрол мэдлэгтэй иргэн болгон хүмүүжүүлэн, ирээдүйг бүтээн байгуулах шинэ хүнийг бүрэлдүүлэхийн тулд хүүхдийн төлөө үндэсний төв, болон хүүхдийн байгууллагууд хамтран олон ажил хийдэг байсны нэг нь үзэсгэлэн байлаа.

Хүүхэд багачуудын ертөнцийг танин олж харах эрмэлзэл нэн өвөрмөц байдаг учраас амьдралын үнэнийг дүрслэх урлагаар танилцуулан ойлгуулах үүрэг бүтээлч бүхний өмнө тулгарч өсвөр үеийнхэнд амьдралын үнэт сургамж үлгэр болох бүтээлээ улам олшруулах зорилгоор Монгол арт галерей энэхүү үзэсгэлэнг сэргээн зохион байгуулж байна.

Энэ сэдвээр 30-аад уран бүтээлчийн 100 гаруй бүтээл олны хүртээл болох гэж байна. МУУГЗ зураач Ч.Батмөнх, Н.Санчир, Ё.Өлзийхутаг, Г.Төмөр, МУСГЗ зураач Д.Гунгаа, МУУГЗ С.Дондог, Р.Дуйнхоржав, Ж.Ганхүү, Б.Насанцэнгэл, Т.Бадамжунай, Д.Эрдэнэ, Ш.Баатар,  С.Баярбаатар, Б.Очирхуяг, Б.Хонгорзул, С.Баярбаатар, Ч.Өнөржаргал,  Ц.Батжаргал, Ч.Одпүрэв, Д.Булгантуяа, Ц.Баттөр Б.Отгонтүвдэн, Г.Ариунболд, Б.Содномдаржаа, Б.Эрдэнэжаргал, Э.Амаржаргал, Т.Одон, П.Ганбат, О.Эрдэнэбулган, А.Сонинбаяр, Б.Мөнхзул, Ж.Болортүвшин, Н.Мөнхтуул, Д.Анхзаяа, Э.Билигт, С.Цацрал,Л.Наранхүү, Д.Алтангэрэл,Ц.Одгэрэл нар оролцож байна.

Нээлтийн үеэр Д.Гунгаа "Хүн бүрийн нандигнадаг хайрладаг бүтээлийг гаргаж иржээ" гэсэн бол Б.Отгонтүвдэн "Ойрын жилүүдэд энэ төрлийн үзэсгэлэн төдийлөн гарч ирж байгаагүй" хэмээн үзэсгэлэнгийн талаар онцолсон юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж