Нарны туяа таны үсийг гялалзуулдаг ч... | News.MN

Нарны туяа таны үсийг гялалзуулдаг ч…

Нарны туяа таны үсийг гялалзуулдаг ч…

Нарны туяа таны үсийг гялалзуулдаг ч…

Намирсан үс, нарны тусгал нь урин дулаан цагт хоорондоо гайхалтай сайхан зохицдог хэдий ч нарны хурц туяа үсийг багагүй гэмтээдэг гэдгийг та мэдэх үү?

Бид нарнаас арьсаа хамгаалж олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг ч гоо сайхан байхын нэгэн илэрхийлэл үсээ нарны хурц туяанаас хамгаалах талаар мэддэг билүү? Нарны цацрах туяанаас хамгийн хортой нь нарны хэт ягаан туяа бөгөөд /UVA,UVB/ хамгийн идэвхжил өндөртэй үе нь өглөө 10-14 цагийн хооронд байдаг.

Бид нарны хэт ягаан туяанд өртөх тутам үсний физик болон химийн шинж чанарт өөрчлөлт орж үсний уураг, аминхүчил багасч хуурайших үйл явц идэвхтэй явагддаг байна. Өөрөөр хэлбэл наранд хэт удаан хугацаанд байх нь хэт ягаан туяанд хордож үсний өнгөн давхаргын хэсэг гэмтэх шалтгаан болдог аж. Улмаар үс өнгөө алдах, хуурайших, үсний үзүүр салаалах, үс хугарах, унах зэрэг шинж тэмдгүүд илрэхээс гадна таны гоо сайханд ч таагүй нөлөө үзүүлж байдаг.Хэрэв үс тань маш хурдан хуурайшдаг бол таны үс гэмтсэнийг илтгэх ба арчилгаандаа анхаарах цаг болсныг илтгэж байна. Гэхдээ үүнд санаа зовох хэрэггүй. Одоо цагт дээрх асуудлуудыг шийдэх бүрэн боломжтой бөгөөд хүний үсэнд шаардлагатай хэрэгцээт витаминууд, уураг, керамид агуулсан үс арчилгааны цогц бүтээгдэхүүнүүд танд тусалж чадна.

Монгол Эм Импэкс Концерн ОХУ-д хэрэглэгчдийн талархлыг хүлээж танигдсан Мирролла брендийн үс болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна. Энэхүү бүтээгдэхүүний найрлаганд орсон олон төрлийн аминдэм, эрдэс бодис нь хүний үс болон арьсанд онцгой нөлөө үзүүлэн нөхөн сэргээж эрүүлжүүлэх үйлдэл үзүүлнэ.

Та МИРРОЛЛА брендийн үс, арьс арчилгааны бүтээгдэхүүнийг Монгол Эм Импэкс Концерны Улаанбаатар хотын салбаруудад амралтын өдрүүдээр зохион байгуулагддаг “САЙНЫ ХЯМДРАЛ” арга хэмжээний хүрээнд 10-20% хямдралтай үнээр худалдан авах боломжтой. Хямдрал 9-р сарын 28, 29-ны өдрүүдэд явагдана.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Эм Импэкс Концерны Фэйсбүүк хуудас болон Эрүүл мэндийн лавлах 1800-1923 дугаараас аваарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж