Х.Баатар: Хөдөө аж ахуйн бирж тэрбум төгрөгийн өртэй байсан

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Х.Баатар: Хөдөө аж ахуйн бирж тэрбум төгрөгийн өртэй байсан

Х.Баатар: Хөдөө аж ахуйн бирж тэрбум төгрөгийн өртэй байсан

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.9.27/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хөдөө аж ахуйн бирж” хариуцлагатай хувьцаат компанийг 2016 оны арванхоёрдугаар сараас би хүлээж авсан. Хүлээж авах үед компани 2013 онд байгуулагдсан цагаасаа эхлэн алдагдалтай ажилласан, нэг тэрбум гаруй төгрөгийн өртэй байсан. Ингээд стратеги  боловсруулж, орлого нэмэгдүүлж, зарлага багасгах нэлээд ажил хийснээр 2017 онд 437 сая төгрөг, өнгөрсөн онд нэг тэрбум 200 сая төгрөгийн ашигтай ажилласан юм. Энэ онд ашгаа нэмэгдүүлэхийн тулд хоёр том ажил хийж байгаа. Үүний нэг  нь блокчэйн технологид суурилсан төлбөр, тооцооны систем нэвтрүүлэх, хоёрт, ложестикийн төв байгуулах.

Блокчэйнд суурилан хэрэгжүүлэх ажилтай холбоотойгоор хоёр удаа тендер зарлан, бүтээн байгуулалтын ажил 80 орчим хувьтай явна. Гэтэл эхний тендерт оролцсон компани шүүхэд нэхэмжлэл гаргасан.  Шүүхэд бид ялна гэдэгтээ итгэлтэй байна.

Ложестикийн төвийг Эмээлтээс баруун тийш 12 километрт байгуулж байгаа. Ложестикийн төв нь арьс шир, ноос ноолуур, хүнс ногооны агуулахтай байх юм. Үүнтэй холбоотойгоор дуудлага худалдаа зохион байгуулж байгаа.

Биднийг ажил авахаас өмнө “Хөдөө аж ахуйн бирж” хариуцлагатай хувьцаат компанийн 49 хувийг нэг эзэнтэй Хятадын таван компанид хувьчилсан юм билээ. Төрийн өмчийн хорооны тогтоолоор хувьцааны мөнгийг үрэх ёсгүй байсан ч 580 сая төгрөгийг бүгдийг нь үрсэн байсан.

Ингээд бид ярилцсаны дүнд компанийн хувьцааг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор дээр дурдсан таван компани 2017 онд шүүхэд алдангитайгаар нийлээд нэг тэрбум 200 сая төгрөгийн нэхэмжлэх  гаргасан байсан. Ингээд өнгөрсөн онд 480 сая төгрөгөөр нэхэмжлэхийг барагдуулахаар тохиролцсон юм. Энэ мөнгийг тухайн данс руу нь шилжүүлсэн. Гэтэл биднийг нэг тэрбум 200 сая төгрөг төлж, дундаас нь мөнгө завшсан гэж хэвлэлээр бичиж, биднийг гүтгэсэн. Энэ алдаагаа залруул гэхэд хүлээж аваагүй.  Тиймээс бид нэр төрөө сэргээлгэнэ гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж