Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас удахгүй тохиох Ахмадын өдрийг угтан “Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөгийг зохион байгуулж байна.
Сүхбаатар дүүрэг нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон тооны бус салбар зөвлөлтэй.
Энэ удаагийн өдөрлөгөөр нэн шаардлагатай төрийн үйлчилгээнүүдийг нэг дороос авах боломж олгохоор дүүргийн Эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Ахмадын хороо, “Мон анир”, “Тэгш оршихуй” ХХК-иуд хамтран хариуцсан чиглэлүүдээр ахмадууддаа үйлчилж байна.
Мөн сэтгэлзүйчид ганцаарчилсан зөвлөгөө өгч байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Холбоотой мэдээ