Өнгөрсөн бямба гарагт болсон “Хотоо угаах өдөр”-т Сүхбаатарчууд Засаг даргын захирамжинд заасны дагуу бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа.
Их цэвэрлэгээний ажилд оролцох тухай Засаг даргын орлогч албан даалгавар гаргаж Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хороодоор дамжуулан мэдээлэл хүргүүлсэн. Энэ удаа 1451 аж ахуйн нэгж байгууллага, 3956 иргэн оролцож байгууллага, аж ахуй нэгжүүд орчныхоо 50м талбайг угааж цэвэрлэн нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр болон орон сууцны хороолол, ногоон бүс, Сэлбэ голын эрэг дагуу, үерийн хамгаалалт, гуу жалга, ус нэвтрүүлэх хоолойд бөглөрсөн хогийг цэвэрлэлээ.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал хөгжлийн хүрээлэн” төрийн бус байгууллагууд цэвэрлэгээний явцад хяналт тавин ажиллав.
Мөн “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Сүхбаатар тохижилт” ХХК, “Улаанбаатар Шинэчлэлт” ХХК-ниудын нийт 31 хог тээврийн машин 40 рейс буюу 140 тн хог хаягдлыг тээвэрлэсэн байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР