Сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт, хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.09.10-нд нийтлэгдсэн

Сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт, хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна

Сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт, хэрэглээнд хяналт тавин ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газрын Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга тушаал гарган сайжруулсан түлшний борлуулалт, тээвэрлэлтэд хяналт тавих ажлын хэсгийг байгуулж, хуваарийг баталсан.

Энэхүү ажлын хүрээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, нэгжийн дарга нар хариуцсан хороодод ажиллаж байна.

“Таван толгой түлш” ХХК-иас байгуулсан хангамжийн бааз, гэрээ хийгдсэн жижиглэнгийн цэг, дундын төвүүдэд ажиллаж, хороодын Засаг дарга нартай зөвшилцөн цаашид сайжруулсан түлшний борлуулалтын хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай судалгааг нэгтгэлээ.

Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар хангамжийн бааз-3, дундын төв-11, гэрээ хийгдсэн жижиглэнгийн цэг 25 байгаа бөгөөд судалгааны явцад борлуулах сонирхолтой иргэд, дэлгүүрүүдийн тоо 93 бүртгэгдлээ.

Хангамжийн бааз, дундын төв, жижиглэнгийн цэгүүдэд түлшний нөөц 5280,7 тонн байна.

Засаг даргын Тамгын газрын ажил хариуцсан дарга нар хуваарьт хорооддоо энэ оны 09 дүгээр сараас эхлэн 2020 оны 06 сарын нэгний өдөр хүртэл сайжруулсан түлшний хэрэглээ, борлуулалт, түгээлтэд хяналт тавьж ажиллах юм.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж