Цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийв

Хуучирсан мэдээ: 2019.09.05-нд нийтлэгдсэн

Цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийв

Цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийв

Өнөөдөр дүүргийн удирдлагууд 1-20 дугаар хорооны Засаг дарга нартай шуурхай хурал хийж, цаг үеийн асуудлаар холбогдох үүрэг, даалгаврыг өгөв. Үүнд, нийслэлийн Засаг даргын 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллах, нийслэл, дүүргээс зохион байгуулж байгаа аянуудад идэвх, санаачилгатай, иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын оролцоог хангаж ажиллах, хороодод улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа тохижилт, бүтээн байгуулалтын ажлын чанар, гүйцэтгэлд хяналт тавих, архивын улсын үзлэг ирэхтэй холбогдуулан байгууллагын урьдчилсан үзлэгээр үүрэг, чиглэл өгөгдсөн хороод бэлтгэлээ сайтар хангах, хүн ам, орон сууцны урьдчилсан тооллогын бэлтгэлийг хангаж ажиллахыг анхааруулав. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгээр “Мон Пластик” ХХК дүүргийн 25 байршилд хог ангилан ялгах зориулалт бүхий хогийн сав байршуулан ажиллаж байгаа талаарх мэдээллийг иргэдэд хүргэж, хог ачилтын хуваарьт хяналт тавих, дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний борлуулалтын цэг, түгээлтийн талаарх мэдээллийг иргэдэд хүргэн холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж