Нийслэлийн төсвөөс санхүүжигдэх тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлт тусламжийн 2018 оны санхүүжилтийг харьяа дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсүүдийн "Төрийн сангийн данс"-д шилжүүлжээ. Өнгөрсөн онд тэтгэвэр, тэтгэмж хөнгөлөлтийн санхүүжилт дууссан тул дээрх халамжийн мөнгөө аваагүй иргэдэд нөхөн олгож байгааг Нийслэлийн Нийгмийн халамжийн газраас мэдээллээ. Тухайлбал, өнгөрсөн онд сувилал, амралтад амарсан ахмад настны хөнгөлөлт, протез, ортопед болон тусгай хэрэгслийн үйлчилгээ, асаргааны тэтгэмжээ аваагүй иргэд халамжийн мөнгөө нөхөн авах юм. Өнөөдрийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2018 оны халамжийн мөнгө банкнуудад орсон байна.
Эх сурвалж: СБД