“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийг боловсронгуй болгоход саналаа өглөө

Хуучирсан мэдээ: 2019.08.30-нд нийтлэгдсэн

“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийг боловсронгуй болгоход саналаа өглөө

“Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийг боловсронгуй болгоход саналаа өглөө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Засгийн газарт чиглэх өгөх тухай 104 дүгээр зарлиг, Нийслэлийн Засаг даргын Зөвлөмж хүргүүлэх тухай А/749 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”-ийг боловсронгуй болгоход иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын Худалдаа нийтийн хоолны хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэг, хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасаг, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо хамтран оролцлоо.

Энэ удаагийн хэлэлцүүлэг нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг боловсронгуй болгох, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх газруудын тоо, нормативыг тогтоох, мөн эдгээр газруудын ажиллах цагийн хуваарьт нэмэлт өөрчлөлт оруулахад иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг тусгах зорилготой юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид сонирхсон асуултууддаа хариулт авч, асуулгын хуудас бөглөн саналаа өглөө.

Мөн хороодын ажлын албаар дамжуулан 1-20 дугаар хороо тус бүрээс 50, нийт 1000 иргэн, аж ахуйн нэгжээс асуулга судалгааг авч дүнг нэгтгэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд хүргүүлэв.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж