Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолын хүрээнд зохион байгуулагдаж буй төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг дүүргийн хэмжээнд явагдаж байна.
Дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан салбар комисс нь 4 ажлын хэсэгт хуваагдан нутаг дэвсгэрийн төрийн болон төрийн өмчит 110 байгууллагуудад ажиллах юм.
Ингэхдээ архив, албан хэрэг хөтлөлтийн холбогдох хууль тогтоомж, арга зүйн баримт бичгийн хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, архивын баримтыг бүрдүүлэн өгч байгаа албан хаагчдыг бүрэн хамруулж, нийслэл болон улсын комиссын үзлэгийн бэлтгэлийг хангуулан ажиллаж байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР