Жил бүр нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудын хүрээнд зарласан аян, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, шилдгүүдийг шалгаруулж, урамшуулах зорилгоор “Шилдэг хороо” болон “Шилдэг хэсгийн ахлагчдын баг” шалгаруулах болзолт уралдааныг зарладаг.
Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн хороодын зохион байгуулагч нарт шилдэг хороо, шилдэг хэсгийн ахлагчдын баг шалгаруулах хөндлөнгийн үнэлгээний багийн гишүүн Д.Баасан сургалт явууллаа.
Сургалтаар үнэлгээний зохион байгуулалт, хугацаа, ажлын гүйцэтгэлийг үнэлэх талаар зөвлөгөө мэдээлэл өгч, асуултанд хариуллаа.
Хөндлөнгийн үнэлгээ, харьяа байгуулагуудын үнэлгээ 9 дүгээр сард багтан хийгдэж, шалгаруулалтыг 10 дугаар явуулах юм.
Үнэлгээний үндсэн шалгуур үзүүлэлтүүдэд байшин орон сууцны тооллогын бэлтгэл ажил, хүн ам орон сууцны тооллогын бэлтгэл ажил, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт мэдээллийн бодит байдал, хорооны дотоод зохион байгуулалт зэрэг багтсан байна. Мөн хотын хөгжлийн индексийн талаарх ойлголт, ажилтны санаачлагатай байдал, мэдээллийн сангийн баяжуулалт, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлсэн байдал,төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласан байдлыг үнэлнэ.
Дашрамд мэдээлэхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар нь жил бүрийн шалгаруулалтуудад амжилттай оролцож, олон төрөлд шилдгээр шалгарч манлайлдаг билээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР