Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийнШарилжгүй Улаанбаатар-4 аян зохион байгуулах тухай А/145 дугаар тушаал дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Шарилж лууль цэвэрлэх ажил зохион байгуулах тухай А/332 дугаар захирамжийн дагуу хөл газрын ургамал цэвэрлэх ажлыг 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж ажиллалаа.
Бүх нийтийн их цэвэрлэгээ, хөл газрын ургамал цэвэрлэх ажил зохион байгуулах тухай Засаг даргын орлогчийн 02/11 дүгээр албан даалгавраар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хороодоор дамжуулан мэдээлэл хүргүүлэн 1115 аж ахуйн нэгж байгууллага,3935 иргэн, 12-20 дугаар хороодын нийт 100 ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангаж нийтийн эзэмшлийн гудамж талбай, гуу жалга ойр орчмын зэрлэг ургамал /шарилж, луул/-ийг цэвэрлэлээ.
Засаг даргын Тамгын газрын тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, “Эмэгтэйчүүдийн эрх хамгаалал хөгжлийн хүрээлэн” төрийн бус байгууллага хяналт тавин ажилласан.
Цэвэрлэгээний ажилд “Сүхбаатар тохижилт” ХХК, “Сүхбаатар дэвшил” ОНӨААТҮГ, “Улаанбаатар Шинэчлэлт” ХХК-ниудын нийт 24 хог тээврийн машин, 25 рейс буюу 87.5 тн хөл газрын ургамлыг ачиж, тээвэрлэсэн байна.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР