Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр БНСУ-ын Жүн дүүргийн Засаг даргын орлогч Ким Жай Ик тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга “БНСУ-ын Инчон хотын Жүн дүүрэгтэй 2011 оны 7 дугаар сард “Найрамдалт, хамтын ажиллагаа хөгжүүлэх санамж бичиг” байгуулснаар хоёр дүүргийн эгч дүүсийн найрсаг, хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Санамж бичигт, төрийн албан хаагчид болон оюутан солилцоо, ерөнхий боловсролын сурагчдын танилцах аялал зэргийг зохион байгуулж, мөн эдийн засгийн харилцааг бэхжүүлэх зорилгоор хоёр дүүргийн хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэн соёл, байгаль орчин хамгаалах болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тусгасан. Хамтын ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын сурагчдын танилцах аялал энэ жилээс эхлэн хэрэгжиж, маргааш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт Жүн дүүргийн 19 сурагч хүрэлцэн ирэх гэж байна” гэв. БНСУ-ын Жүн дүүргийн Засаг даргын орлогч Ким Жай Ик “Эрхэм Засаг даргын урилгаар Монгод улсад анх удаа зочилж байгаадаа баяртай байна. Байгал цаг агаарын хувьд сэрүүхэн намрын сайхан өдрүүд угтлаа. Бид хоёр дүүргийн хамтын ажиллагааг илүү олон салбарт хөгжүүлж, харилцан туршлага судлах, олон бүтээлч ажлуудыг хийнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Эх сурвалж: СБД