БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүргийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа өнөөдөр БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүргийн Засаг даргын орлогч Жао Линюун тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Засаг дарга “Сүхбаатар дүүрэг БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэгтэй 2016 оны 5 дугаар сард “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, эгч дүүсийн найрсаг хамтын ажиллагаа эхэлж байсан түүхтэй. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2018 оны 9 дүгээр сард Дунчөн дүүргийн Засаг дарга, хатагтай Жин Хүйгийн урилгаар Бээжин хот, Дунчөн дүүрэгт зочилж, Ванг Фүжингийн брэнд фестивальд оролцон “Соёлын өвийг хадгалах, хамгаалах” чиглэлээр хийж буй ажлынхаа талаар илтгэл тавьсан. Мөн тус дүүрэгтэй хамтын ажиллагаатай бусад орнуудын хот, дүүргийн түүх, соёлын дурсгалт газрын хамгаалалт, хот байгуулалтын туршлагын талаарх сонирхолтой илтгэл, мэдээллийг сонссон маань одоо ч сэтгэлд тод байна. Хоёр дүүргийн хамтын ажиллагаа олон салбарт өргөжин хөгжиж байгаад баяртай байна” гэв. Уулзалтын төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Дунчөн дүүргийн Засаг даргын орлогч Жао Линюун нар боловсрол, соёл, эдийн засаг, бусад харилцааг эрчимжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж