Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо

Өнөөдөр дүүргийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн болов. Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга Х.Болормаа дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хангах ажлын хүрээнд сургууль, цэцэрлэгүүдийн бүртгэлийг холбогдох журмын дагуу зохион байгуулах, хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих, сургууль орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг засах, шинэчлэх, хурд сааруулагчыг стандартын дагуу байршуулах ажлуудыг холбогдох газрууд зохион байгуулах, наймдугаар сарын 15-н гэхэд бүх сургууль, цэцэрлэгийн засвар, үйлчилгээний ажлыг дуусгахыг онцгойлон анхааруулав. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд гэр хорооллын айл өрхийн амьдрах орчны судалгааг гаргах, иргэд, олон нийтэд түлшний борлуулах цэгүүдийн талаарх мэдээлэл, зөвлөмжийг хүргэх ажлыг зохион байгуулах, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажлыг наймдугаар сарын 15-ны дотор дуусгах, нийтийн эзэмшлийн зам талбайд зориулалтын бодис, давсны нөөцийг хангах, машин тоног, төхөөрөмжийн засвар үйлчилгээг дуусгах, ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороотой байгаа тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, явган зам болон авто зам болон үерийн далан суваг, ус зайлуулах шугамын цэвэрлэгээг тогтмол хийж ажиллахыг холбогдох хэлтсүүдэд үүрэг болголоо.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж