Дунчөн дүүрэгтэй боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Дунчөн дүүрэгтэй боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана

Дунчөн дүүрэгтэй боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана

Сүхбаатар дүүрэг, БНХАУ-ын Бээжин хотын Дунчөн дүүрэгтэй боловсрол, соёл, эдийн засаг, бусад харилцааг эрчимжүүлэх хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээрт тусгасан чиглэлээр хоёр тал хэрхэн хамтарч ажиллах талаар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Дунчөн дүүргийн Засаг даргын орлогч Жао Линюунтай харилцан санал солилцов. Цаашид талууд боловсролын салбарт багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, хоёр дүүргийн нэрэмжит анги, танхим байгуулах, соёлын биет бус өвийг өвлөн тээгчдийг харилцан урлаг, соёлын үйл ажиллагаанд оролцуулах, эдийн засгийн салбарт дүүргүүдийн үйлдвэрлэл эрхлэгчдийг үзэсгэлэн, худалдаанд оролцуулах зэрэг чиглэлээр эгч дүүсийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийллээ.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж