“Цэргийн алба-Эх орны алба” арга хэмжээг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.07.27-нд нийтлэгдсэн

“Цэргийн алба-Эх орны алба” арга хэмжээг зохион байгууллаа

“Цэргийн алба-Эх орны алба” арга хэмжээг зохион байгууллаа

Батлан хамгаалахын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Цэргийн алба-Эх орны алба" сэдэвт уулзалт арга хэмжээг Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид зохион байгууллаа.

Энэхүү уулзалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, Баянхонгор аймгийн Засаг даргын орлогч М.Мөнхбат, нийслэл болон Сүхбаатар дүүргийн цэргийн штабын төлөөлөл, ангийн удирдлагууд оролцлоо. “Цэргийн алба-Эх орны алба" арга хэмжээний зорилго нь орон нутагт иргэн цэргийн харилцааг бэхжүүлэх, батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн бүтээн байгуулалт, хийж хэрэгжүүлж байгаа арга хэмжээг цэрэг дайчдад сурталчлан таниулахад оршино.
Зэвсэгт хүчний 339 дүгээр анги нь барилгын цэргийн анги бөгөөд Өвөрхангай, Говь-Алтай аймаг болон Улаанбаатар хотоос татагдаж ирсэн хугацаат цэргийн алба хаагчид алба хааж орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж