НМХГ: Ахмадын сувиллууд давхар санхүүжилт авдаг зөрчил илэрсэн | News.MN

НМХГ: Ахмадын сувиллууд давхар санхүүжилт авдаг зөрчил илэрсэн

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

НМХГ: Ахмадын сувиллууд давхар санхүүжилт авдаг зөрчил илэрсэн

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2019.09.27/ эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн мэдээг танилцууллаа. Шалгалтыг таван чиглэлээр хийжээ.

Энэ талаар тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Мэргэжлийн хяналтын байгууллагын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 126 эмнэлэгт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт таван чиглэлээр хийгдсэн. Нэгдүгээрт эмчилгээний, хоёрдугаарт эрүүл ахуй халдвар хамгааллын, гуравдугаарт, эм бэлдмэлийн хяналтын чиглэлээр, дөрөвдүгээрт цөм цацрагийн хяналт, тавдугаарт, нийгмийн хамгааллын чиглэлээр шалгалт хийсэн. Эмчилгээний чанарын шалгалтаар илэрч буй нийтлэг зөрчил нь хүний нөөцийн хангалтын асуудал байна. Тухайлбал, нэг эмчид ногдох сувилагчийн тоо хангалтгүй байна. Хоёрдугаарт, эмч эмнэлгийн мэргэжилтний яаралтай тусламж үзүүлэх байдал хангалтгүй. Гуравдугаарт, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд амбулаторийн карт бүрэн хэвшээгүй зөрчил нийтлэг илэрч байна.

Нийслэлийн түргэн тусламжийн төвд тендерийн гэрээгээр нийлүүлэгдсэн анхдагч болон хоёрдогч савлагаанд үйлдвэрлэгчийн нэр тодорхойгүй, чанарын баталгаажилтгүй бээлий нийлүүлсэн зөрчил илэрсэн. Нийлүүлсэн компани нь “Чоногол трейд” байсан. Тухайн шаардлага хангахгүй бээлийг татан авалт хийж хууль бус орлого болох хоёр сая 195 мянган төгрөгийг нөхөн төлүүлсэн” гэлээ.

ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР ЁС ЗҮЙН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЭМЧ МЭРГЭЖИЛТНИЙГ АВЧ ХЭЛЭЛЦДЭГГҮЙ ЗӨРЧИЛ ИЛЭРЧЭЭ

  • Хүний нөөцийн хангалт их эмч, сувилагчийн харьцаа 1:2.0/ 106 эмнэлэгт  стандартын шаардлагыг хангахгүй.
  • Эрэмбэлэн ялгаж, шаардагдах яаралтай тусламж үзүүлж буй байдал 114 эмнэлэгт  хангалтгүй.
  • Эмч нар өвчний түүх, хяналтын картыг, сувилагч бусад дунд мэргэжилтэн  анхан шатны бүртгэлийн маягтыг зааврын дагуу цаг хугацаанд нь бүрэн гүйцэд хєтєлж хэвшээгүй, хэрэгжилт  123 эмнэлэгт хангалтгүй.
  • Өрхийн үйлчлэх хүрээний хүн амын бүртгэл судалгаа, шилжилт хөдөлгөөнийг шинэчлээгүй байдал 17 эмнэлэгт хангалтгүй байна. 0-2 сар, 2-12 сартай, 1-3 нас, 3-5 насны  хүүхдийг үзлэгт хамруулж,  дүгнэлт бичдэггүй, 13  эмнэлэгт хангалтгүй.
  • Апрель” ХХК-ний “Илизаров” эмнэлэг нь тусгай зөвшөөрөлд заагдаагүй лаборатори, рентгений чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Ханбатгүн, Анардарь, Зохиомон, Аддиститжаргал, Хийлсхаард, Ачитны увидас, Авецина/СБД/ , Сумади, Соддэлгэц эмнэлгүүд нь орон тооны сувилагчгүй ажиллаж байсан.
  • Хавдар судлалын үндэсний төв нь хүний нөөцийн хангалтыг сонгон шалгаруулалт хийгдэхгүйгээр  хөдөлмөрийн гэрээ байгуулж авч ажиллуулсан /25/, Нүүр амны эмч мэргэжилтэй, клиник лабораторийн чиглэлээр мэргэшээгүй хүнийг лабораторийн  эрхлэгчээр ажиллуулсан.
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв, Цэргийн төв эмнэлгийн ёс зүйн хэсгийн хорооноос эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил хийгдээгүй, нэг ч удаа хуралдаагүй, Өргөө амаржих газрын ёс зүйн хэсгийн хороо ёс зүйн зөрчил гаргасан эмч мэргэжилтний асуудлыг дотооддоо авч хэлэлцдэггүй.

АХМАДЫН СУВИЛЛУУД ДАВХАР САНХҮҮЖИЛТ АВДАГ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

Эрүүл мэндийн байгууллагуудад нийгэм хамгааллын чиглэлээр хийгдсэн хяналт шалгалтын дүнг тус газрын Хөдөлмөрийн аюулгүй байдал, тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгс танилцуулав.

2019 оны хувьд эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан тогтоолын төлбөрийн дээд хэмжээнээс зарим төрлийн эмнэлгийн хэрэгслүүдийг тухайн зарласан босго үнийн дээд хязгаараас 16.6-аас 167 хувь хэтрүүлсэн зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв өндөр өртөгтэй эмнэлгийн хэрэгслийг тендер худалдан авалт зарласнаас 31 төрлийн хэрэгсэл, ГССҮТ-д арван төрлийн хэрэгсэл, Улсын нэгдүгээр эмнэлэгт 26, Улсын гуравдугаар эмнэлэгт 23 байна. Эдгээрийг босго үнийн дээд хязгаараас хэтрүүлж авсан зөрчил илэрсэн.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба тухайн дээд хязгаарыг тогтоодог. Энэ үйлчилгээг үзүүлж байгаа нь иргэд хувиасаа төлөх төлбөр нь өсч байгаа сөрөг тал байна.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ахмад настанд хөнгөлөлттэй үнээр амруулах гэрээг нөхөн сэргээх сувиллын үйлчилгээтэй үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй сувилалтай гэрээ байгуулж ажилладаг. Гэрээ байгуулахдаа эрүүл мэндийн даатгалын сангаас болоод хөдөлмөр хамгаалал халамж үйлчилгээний газраас давхар санхүүжилт авсан зөрчил илэрсэн. Уг зөрчил “Гэгээн манал”, “Нандин Ухаан”, “Намуутай”, “Багануур”, “Ариг билэг”, “Сүүж уул”, “Өнө энх” сувиллууд ахмад настнуудад амралтын бус сувиллын үйлчилгээ үзүүлээд нийгмийн халамжийн сангаас амралтын хөнгөлөлтийг авсан зөрчил илэрсэн. Уг зөрчил урьд нь гарсныг мэргэжлийн хяналтын байгууллагаас  илрүүлээд 2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр албан бичиг явуулсан. Гэтэл давхар санхүүжилт авдаг тухайн зөрчил дахин гарсан учраас холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-27 139.5.219.137

энхсаран сувилал гэдэг 1 газар давхар санхүүжилт авдаг гэсэн

Avatar

Зочин 2019-09-27 203.169.49.103

Энэ давхардлыг коипьюрийн бүртгэлээр хянах бүрэн боломжтой байхад яагаад хэрэгжүүлэхгүй байна. Төрийн мэрэгжилтэн нар аа?

Avatar

Зочин 2019-09-27 203.169.49.103

компьютерийн

Avatar

зочин 2019-09-27 202.21.126.142

Эрдэнийн Их тамир амралтын газар БГД-ын иргэдийг 2-3 хоногоор дахин дахин үнэгүй амруулаад байх юм. Ямар учиртай юм болоо. Халамж, нийгмийн даатгалын сан зардлаа дийлэхгүй болоод удаж байгаа гээд зайлшгүй халамж шаардлагатай иргэдийг группээс гаргаж байхаар энэ замбараагүй амралтын газрууд, үнэгүй амралтыг болиод сувилал нөхөн сэргээх чиглэлд нь голлож анхаарвал зүгээр санагдаж байна

Avatar

Зочин 2019-09-27 202.179.27.104

Хөнгөлөлттэй үнээр амраах, хөнгөлөлттэй эм олгох гэх мэт оновчтой биш зохион байгуулалтыг зайлшгүй боловсронгуй болгох хэрэгтэй. Үүнд анхаарч, толгойгоо ажиллулах дарга нар байна уу

Avatar

Зочин 2019-09-27 139.5.217.51

Амралт сувилалын газрууд ахмадуудыг шоовдор хүүхэд шиг байлгаад бушуухан явуулдаг гэнэ лээ

Avatar

Зочин 2019-09-27 202.21.122.166

аргагүй ш дээ сайд мэргэжлийн бус эмнэлэгт ажиллах эмийн сан ажиллуулах чинь бөөн мөнгө олох аргын нэг том илрэл нь байхгүй юу одоо л хаах хэрэгтэй ш дээ хөөрхий дөө ахмадуудыг хүртэл оролцуулах арга нь бас мөнгө олох аргын нэг байна.

Avatar

Зочин 2019-09-27 103.229.122.59

DБүгдийг нь хаавал таарна.

Avatar

Зочин 2019-09-27 122.201.24.24

Гурван нуурын рашаан сувилал явуулдаг эмнэлгийн санхүүжилт авсан истоор бүрийг шалгах шаардлагатай гэж зарим учир мэдэх хүмүүс ярьж байна лэ шүү

Avatar

Зочин 2019-09-27 202.55.191.194

gurvan nuur

Avatar

Зочин 2019-09-27 202.55.191.194

gurvan nuuriig anhaarah

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж