Хотын дарга С.Амарсайхан дүүргийн 12, 13 дугаар хороонд ажиллав

Хуучирсан мэдээ: 2019.07.23-нд нийтлэгдсэн

Хотын дарга С.Амарсайхан дүүргийн 12, 13 дугаар хороонд ажиллав

Хотын дарга С.Амарсайхан дүүргийн 12, 13 дугаар хороонд ажиллав

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр үдээс хойш дүүргийн 12, 13 хороонд ажиллаж, иргэдийн аюулгүй, ая тухтай байдлыг хангах, орчныг тохижуулах талаар холбогдох үүрэг, чиглэл өгөв. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Х.Болормаа “32-ын тойргоос хойшхи авто зам дагуу зуны улиралд хүнд даацын машин механизмууд байрлаж элс хайрга ачиж буулгах, борлуулдаг үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь иргэдийн аюулгүй орчинд амьдрах байдалд эрсдэл учруулж байгаа. Бид энэ асуудлыг шийдвэрлэхээр дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 32-ын тойргоос хойшоо Сод Монгол ШТС хүртэлх 800 м газарт ногоон байгууламж, явган хүний зам бүхий тохижилтын ажил хийхээр ажиллаж байна. Тохижилтын ажлын зураг батлагдсан, гүйцэтгэгч байгууллага шалгарсан. Энд байрлаж байгаа машин механизм эзэмшигчдэд мэдэгдэл хүргүүлсэн. Жолооч нар нүүх газрыг заагаад өгчихвөл хүлээн зөвшөөрч байна гэдгээ хэлсэн” гэж хотын даргад танилцуулав. Хотын дарга С.Амарсайхан “Мэдээж энэ хүмүүс амьжиргаагаа залгуулж байгаа нь тодорхой. Гэхдээ хотын төвдөө хүнд машин механизмыг байлгаж болохгүй. Тийм учраас тохижилтын ажлаа яаралтай эхлүүлэх шаардлагатай байна” гэв. Мөн дүүргийн 13 дугаар хороо Сэлбэ голын далан дотор барилгын хог, шороо асгаж байгаа асуудлыг автомашины зураг, улсын дугаар баримттай нь Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба, нийслэлийн Тээврийн цагдаагийн албатай хамтраад зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох, үерийн даланг өөрсдөөр нь цэвэрлүүлэх, нийслэлийн Засаг даргын "Хот нийтийн аж ахуйн чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай" 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн заалт бүрийг хэрэгжүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж