Дээлтэй монгол наадмын шилдгээр Сүхбаатар дүүрэг шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.10-нд нийтлэгдсэн

Дээлтэй монгол наадмын шилдгээр Сүхбаатар дүүрэг шалгарлаа

Дээлтэй монгол наадмын шилдгээр Сүхбаатар дүүрэг шалгарлаа

13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Дээлтэй Монгол” наадамд Сүхбаатар дүүрэг шилдгийн шилдгээр шалгарлаа.

Монголчуудын уламжлалт соёл, дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад, дотоодод сурталчлан таниулах энэхүү үйл ажиллагаанд Сүхбаатарчууд 13 дугаар зууны үеийг харуулан зохиомжлон, эв нэгдлийн илэрхийлэл болгон олон үндэстэн, ястны дээл хувцсаар жигдрэн, гоёж оролцлоо.

Сүйх тэргэнд Чингис хаан, Бөртэ үжин нар хүндэтгэлтэйгээр явж, түүний араас 9 өрлөг жанжин сүр хүчийг үзүүлэн алхаж явна.

Хааны эх, хатан, их, бага хатад, гүнжүүд болон Газрын эзэн, Хайрханы эзэн, Хар лусын эзэн, Галын эзэн, Сайн сайхны эзэн болсон 5 бөө, хуурчид, дүүргийн удирдлага, 1-20 дугаар хорооны ажлын алба, иргэд Халх, Буриад, Баяд, Үзэмчин, Захчин, Торгууд, Дөрвөд, Урианхай, Казак, Цаатан гэсэн олон ястны үндэсний дээл, хувцсаар гоён жагсаж, “Дээлтэй Монгол” наадмын талбайг чимлээ.

Мөн наадмын талбайд 13 дугаар зууны өргөөг байрлуулан хаан, хатан сэнтийдээ залран, хажууд нь хуурч, түшмэл, ноёд байх агаад гадаад, дотоодын зочдыг айраг, идээгээр дайллаа.

Өргөөний дэргэд түүхэн ёс заншлыг харуулсан үйл ажиллагаа 2 асарт зохион байгуулж, өргөө, гэрийн гадна сур элдэж, шагайгаар наадан, оньсон тоглоомоор тоглох зэрэг олон үйл ажиллагааг явууллаа.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж