Трамп Пёньянд айлчилж магадгүй | News.MN

Трамп Пёньянд айлчилж магадгүй

Трамп Пёньянд айлчилж магадгүй

Трамп Пёньянд айлчилж магадгүй

БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч асан Жозеф Юн өнгөрсөн Пүрэв гариг (2019.09.26)-т “АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгаандаа “нэмэр” болгох зорилгоор, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийхээр Пёньянд айлчилж магадгүй” хэмээн мэдэгджээ.

Сөүлд болсон форум дээр тэрбээр “Трамп Пёньянд айлчлах магадлалтай. Тэрбээр одоо улиран сонгогдоход голчлон анхаарч, түүнд хувь нэмрээ оруулах ямар ч шийдвэр гаргаж магадгүй. Дээд хэмжээний уулзалт болох магадлалтай. Трамп Хойд Солонгостой хамтарч ажилласан нь ихэнх америкчуудын хүссэнчлэн амжилттай болсон. Трамп дахин сонгогдохоос нааш энэ санаачлагыг үр дүнд хүргэхийг хүсэхгүй байгаа байх гэж би бодож байна” гэжээ.

Трамп өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 16-нд сэтгүүлчидтэй уулзахдаа, энэ онд Кимтэй дахин уулзана гэж найдаж буй ч Пёньянд айлчлал хийхэд эрт, уулзалтад бэлэн биш байгаагаа хэлсэн байна.

Трамп, Ким нар өнгөрсөн онд Сингапурт болсон дээд хэмжээний уулзалтаас хойш гурван удаа уулзсан. Вьетнамд болсон хоёр дахь дээд хэмжээний уулзалтын үеэр тэд АНУ-ын хориг арга хэмжээ болон аюулгүй байдлын баталгааны хариуд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар хэлэлцсэн ч нэгдсэн байр суурьд хүрч чадаагүй бөгөөд хоёр талын хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ.

Хойд Солонгос есдүгээр сарын сүүлээр зогсонги байдалд ороод буй яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хоёр талын төлөөлөгчдийн уулзалтын тов хараахан гараагүй байгаа аж.

Өмнөд Солонгосын тагнуулын агентлаг энэ долоо хоногийн эхээр "Цөмийн хэлэлцээ 2-3 долоо хоногт болно" гэж мэдэгджээ.

Тусгай төлөөлөгч Юн “Хэрэв Трамп коммунист муж улсад айлчлах шийдвэр гаргавал Вашингтоны Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах яриа хэлэлцээнд том хөшүүрэг болж чадна” гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: YONHAP

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-27 202.9.45.0

Тусгай төлөөлөгч Юн “Хэрэв Трамп коммунист муж улсад айлчлах шийдвэр гаргавал Вашингтоны, Хойд Солонгос нь Америкийн муж улс болчихсон бололтой шинэ мэдээлэл өгсөнд гүнээ талархав,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж