Ирэх 9 дүгээр сард болох “Бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын VI зөвлөгөөн”-ийг угтан Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас бүртгэл, санхүү, эдийн ажилтны зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Д.Ууганбаяр, мэргэжилтнүүд, төрийн байгууллагын бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнууд болон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
Улсын VI зөвлөгөөн нь нэгдсэн хуралдаан, “Макро эдийн засаг, статистикийн төлөв байдал, хөгжлийн хандлага”, “Монгол Улсын банк, санхүүгийн хөгжлийн чиг хандлага”, “Нягтлан бодох бүртгэл, аудитын эрх зүйн шинэчлэл, сорилтууд”, Төсвийн шинэчлэл, сорилтууд” гэсэн 4 салбар хуралдаантай болох юм.
Дээрх 4 сэдвийн хүрээнд Санхүү, эдийн засгийн их сургуулийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг, Сангийн яамны төсвийн хөрөнгө оруулалтын газрын зөвлөх Б.Загал, /Дэлхийн банкнаас/ Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Б.Болормаа, Удирдлагын академийн эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш Л.Отгонтуяа нар мэдлэг олгож, илтгэл тавилаа.
Энэ удаагийн дүүргийн зөвлөгөөнөөс нэгдсэн болон салбар хуралдаанд оролцох төлөөлөгчдийг сонгохын зэрэгцээ санал хүсэлт, хэлэлцүүлэх илтгэл, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцож, саналаа нэгтгэлээ.
СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР