“Завьт эргүүл” ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.01-нд нийтлэгдсэн

“Завьт эргүүл” ажиллаж байна

“Завьт эргүүл” ажиллаж байна

Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн энэ үед Онцгой байдлын ерөнхий газраас голын эрэг бараадах иргэдийг үе усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ес дэх жилдээ “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулж ажиллаж байна.

Энэ хүрээнд орон нутагт иргэдийн хамгийн их зорьдог Хөвсгөл нуур, Хяргас нуур, Сэлэнгэ мөрөн орчимд аймгийн Онцгой байдлын алба хаагчид “завьт эргүүл” хөдөлгөөний хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Тэгвэл Улаанбаатарт НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын а алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран Туул голын Гачууртын Хар усан тохойгоос Био комбинатын гүүр хүртэл моторт болон сэлүүрт завиар иргэдэд анхааруулсаар байгаа юм. Гэвч иргэд нэг их ач холбогдол өгч тоосонгүй юу, их халуун байснаас тэссэнгүй юу гол руу тэмүүлэх нь нэмэгдэж, энэ хэрээр осолдож амиа алдсаар.

Он гарснаас хойш Онцгой байдлын байгууллагад нийт 42 удаагийн үер усны ослын дуудлага ирж, 30 хүн амь насаа алджээ. Тэдний дөрөв нь хүүхэд бол 26 нь насанд хүрэгчид. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад усны ослоор амиа алдагсдын тоо буурсан үзүүлэлт аж.

Хэдийгээр ийм боловч ослын дуудлага нэмэгдэх хандлагатай байгааг Онцгой байдлын ерөнхий газрынхан хэлж буй юм. Алба хаагчдын хэлснээр голын эрэг дагуу амрагчдын ихэнх нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гол руу орж, мөн эцэг эхчүүд хүүхдүүдээ хайхралгүй орхисноос болж осол гарах нь түгээмэл гэнэ.

Эх сурвалж: СБД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж