Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар нутаг дэвсгэрийн хэмжээнд “Иргэн төвтэй дүүрэг”, “Авлигагүй, сахилга баттай дүүрэг”, “Цэвэр цэмцгэр дүүрэг”, “Оновчтой төлөвлөлттэй дүүрэг”, “Төсвийн хэмнэлттэй дүүрэг”, “Архигүй-Зөв амьдарцгаая” аяныг зарласан. Эдгээр аянд Сүхбаатар дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нэгдэж, өөрсдийн ажиллаж, амьдарч буй хороо, дүүрэгтээ тохижилт, бүтээн байгуулалт, ногоон байгууламж нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээг хурдан шуурхай хүргэх чиглэлээр уулзалт-өдөрлөг, хэлэлцүүлэг зэрэг олон төрлийн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр дүүргийн Засаг дарга Х.Болормаа аяныг дүгнэх Ажлын хэсэгтэй хуралдаж, аяны эхний хагас жилд хэлтэс, нэгжүүдийн хийж, хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, иргэд, олон нийт рүү чиглэсэн онцлог, бүтээлч ажлуудыг нэрлэлээ. Аян тус бүрээс шалгарсан онцлог ажлуудыг тун удахгүй зарлаж, шилдгүүдийг алдаршуулна.
Эх сурвалж: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР