“Facebook” лайкны тоогоо нуух туршилтыг хийж эхэлжээ | News.MN

“Facebook” лайкны тоогоо нуух туршилтыг хийж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

“Facebook” лайкны тоогоо нуух туршилтыг хийж эхэлжээ

“Facebook” лайкны тоогоо нуух туршилтыг хийж эхэлжээ

Дэлхийн хамгийн том цахим сүлжээ “Facebook” компани энгийн хэрэглэгчийн постны лайк болон бусад реакшн, видеоны үзэлтийн тоог нууцлах туршилтыг /2019.09.27/ эхлүүлж байгаа юм байна. Гэхдээ эдгээр мэдээллүүд нь постны эзэнд харагдах аж. Эхний удаагийн туршилтыг зөвхөн Австралийн хэрэглэгчдийн дунд эхлүүлжээ.

Ийнхүү турших болсон нь цахим сүлжээ хэрэглэгчид сүүлийн үед хэт их хэлбэр хөөцөлдөж, бусдад таалагдах гэж хичээн улмаар энэ нь тэдний сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа учир ийм шийдвэр гаргажээ.  Зөвхөн "Facebook" ч биш лайкны тоонд ач холбогдол өгдгөө болих өөрчлөлт  "Youtube", "Instagram"  зэрэг цахим сүлжээнүүд дээр ч саяханаас хэрэгжиж эхэлсэн байна.

"Youtube"-ийн хувьд нэ сарын эхнээс эхлэн олон дагагчтай сувгуудын дагагчуудын тоог цөөн оронтой тоонд шилжүүлэхээ  мэдэгдсэн. Ингэж дагагчдын тоог нуух болсон нь хэрэглэгчид, контент бүтээгчдийн дунд бий болсон өрсөлдөөнийг бууруулах үр дүнтэй гэдгийг мэдэгджээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж