Өс хонзонгийн сэдлээр 22 настай эрэгтэйг хөнөөжээ | News.MN

Өс хонзонгийн сэдлээр 22 настай эрэгтэйг хөнөөжээ

Өс хонзонгийн сэдлээр 22 настай эрэгтэйг хөнөөжээ

Өс хонзонгийн сэдлээр 22 настай эрэгтэйг хөнөөжээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24-ны өдөр орон сууцны 00 давхарт хүн нас барсан тухай дуудлага бүртгэгджээ. Тодруулбал,  23 настай эрэгтэй М нь 22 настай эрэгтэй Г-ийн амь насыг бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Сэжигтэн этгээд нь урьдчилсан байдлаар хохирогчийг өс хонзонгийн сэдлээр санаатайгаар амь насанд нь халдсан болох нь тогтоогджээ.

Хэргийн газарт цагдаа нар шалгалт хийхэд хохирогчийн цээжний зүүн хэсэгт, цээжний баруун хэсэгт нэг, зүүн  доод хэсэгт гурван удаа хурц иртэй зүйлээр хутгалсан байсан аж. Улмаар талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас газар дээрээ нас барсан байжээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Э.АРИУН 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-27 202.21.107.104

Компьютер тоглоомоор аллага хийж тоглодог залуусын сэтгэхүйн хандлага их юм сонсгоно шүү. Хүн а**х амархан байлгүй. Вертуал ертөнцөөс бодит амьдрал өөр болохыг хожимдсон хойно ухаарна энэ залуус.

Avatar

Зочин 2019-09-27 85.140.40.253

Дунд нь нэг тэнэг охин л байгаа биз, хайран залуу амь

Avatar

Ger ornii humuujil muu bn 2019-09-27 64.119.16.233

Ger ornii humuujil hamgiin ih nuluutei bas udmiin hertsgii hun ch baidag.

Avatar

иргэн 2019-09-27 139.5.216.128

Нялх хүүхдүүд биенээ алж хяддаг аймаар байна. Залуучууд хүүхдүүдтэйгээ төр ойртож ажиллах шаардлагатай байгаа юм биш үү?

Avatar

Төр 2019-09-27 150.129.141.115

Төр ойртож ажиллах уу? Эцэг эх нь ойртож ажиллах уу? Юм болгоныг төр лүү бухах хэрэг байна уу?

Avatar

Зочин 2019-09-27 103.206.194.6

ОЮУНЫ ХООСРОЛ МӨНГӨНИЙ ХОЙНООС ХЭТ УЛАЙРААД ИРВЭЛ ҮҮНЭЭС ДООР БОЛЖ МЭДЭХ ЮМ. ХАЙРАН АМЬ НАС …УМ МА НИ БАД МЭ ХУМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж