Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ой тохиолоо

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ой тохиолоо

Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ой тохиолоо

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиолоо.

Ойн баярын арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Нармандах, Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн захирагч, хошууч Г.Баатархүү болон үе, үеийн удирдлага, ажилтан, алба хаагчид оролцсон юм.

Тус анги нь анх 1938 онд БНМАУ-ын Дотоод явдлын яамны сайдын тушаалаар Дорнод аймгийн төв Баянтүмэн /одоогийн Чойбалсан/ хотод Монгол тээхийн галын пост нэртэйгээр байгуулагдсан бол 1939 оны 05 дугаар сард Дотоод яамны сайдын тушаалаар Дорнод аймгийн Дотоодыг хамгаалах хэлтсийн харьяа Гал команд болгон  өөрчилснөөр байгууллагын түүхэн замнал эхэлсэн байна.

Гал түймэр унтраах, аврах 52 дугаар анги нь сүүлийн 10 жилийн хугацаанд ой8 хээрийн болон ахуйн гал түймрийн 1582, хүн, мал амьтны гоц халдварт өвчний 32 , цаг агаарын аюулт үзэгдлийн 6 удаагийн дуудлагаар ажиллан 212 хүний амь нас, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 12,9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.

Түүнчлэн тус ангийн алба хаагчид Гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд 1976 оноос амжилттай оролцож, 2002, 2008 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд тэргүүн байр, 2006 онд дэд байр эзэлж, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоож байжээ.

Мөн алба хаагчдаас Гал унтраах техникийн олон төрөлт спортын ОУХМ 2, спортын мастер 9, дэд мастер 5, I зэргийн тамирчин-5, II зэргийн тамирчин-4 тус тус төрөн гарсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж