Дэлхийн хэмжээний "Үүл"-ийг Монголдоо бүтээнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Дэлхийн хэмжээний "Үүл"-ийг Монголдоо бүтээнэ

Мэдээллийн технологийн салбар асар хурдацтай хөгжиж буй энэ үед бүхий л зүйлс маш хурдан хувьсан өөрчлөгдөж, шинэчлэгдсээр байна. Үүний хамгийн том, тод жишээ нь яахын аргагүй технологийн хөгжил билээ. Өдөр бүр техник технологийн том жижиг, олон мянган шинэ шийдлүүд, бүтээлүүд гарч байдаг боловч түүний дотор хамгийн том, хамгийн их өөрчлөлтийг авчирч байгаа технологи бол үүлэн технологи юм.

“ӨНӨӨДӨР БУЮУ 21-Р ЗУУН БОЛ ХИЙМЭЛ ОЮУН УХААН, ҮҮЛЭН ТООЦООЛУУРЫН ЭРИН ҮЕ”

Дэлхий дахинд үүлэн технологийн суурь ойлголт тэртээх 1960-аад оноос яригдсан бол 2000 оны сүүлээс биелэлээ олж, тус технологи нь олон улсын томоохон бизнесүүдийг амжилт өөд хөтөлж байна. Олон улсын бизнес эрхлэгчид үүлэн технологийг өөрийн бизнест ашиглаж, үйлчилгээ үзүүлэхэд хамгийн тохиромжтой гэдэгтэй санал нэгдэж, хөрөнгө оруулалтуудыг асар ихээр хийж байна. Мөн дэлхийн томоохон эрдэм шинжилгээний төвүүд, их сургуулиуд, лабораториуд үүлэн тооцооллын судалгаа шинжилгээг хийн, бидний амьдралын өдөр тутмын хэрэглээ болохыг баталсаар байна.

Интернет ашиглан олон нийтийн сүлжээгээр үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэж буй байгууллагуудад үүлэн технологи нь бизнесээ өргөжүүлэн тэлэхэд нь асар том боломжуудийг олгож байна. Урьд нь компаниуд болон бизнес эрхлэгчид онлайн орчинд өөрийн системийг байршуулан, ашиглахын тулд техник тоног төхөөрөмж болон програм хангамжууд, түүний засвар үйлчилгээнд зориулж асар их зардал гаргахын зэрэгцээ тэдгээрийн бүрэн бүтэн байдлыг ханган ажиллах хүний нөөцийг хүртэл хөлсөлдөг байсан бол одоо энэ бүхнийг үүлэн технологид суурилсан үйлчилгээ үзүүлэгчидэд бүрэн даатгаад, зөвхөн өөрийн бизнестээ санаа тавин суух болжээ.

“ҮҮЛЭН ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАСНААР ТА БИЗНЕСИЙНХЭЭ АШИГГҮЙ ЗАРДЛЫГ ХЯЗГААРЛАЖ,  ШИНЭ ШИНЭ БОЛОМЖУУДЫГ НЭЭНЭ”

Үүлэн технологи нь мэдээ, мэдээллүүдийг хийсвэрчлэн, цахимжуулж байгаа өнөө үед олон төрлийн асар их хэмжээний төвлөрсөн өгөгдлүүдийг хэрхэн зүй зохистойгоор ашиглах боломжийг олгодог бөгөөд олон талаас нь зэрэг хандаж ажиллаcнаар орон зайны хувьд асар хэмнэлттэйгээс гадна ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтойгоороо онцлог юм.

Мөн үүлэн технологийн ачаар бизнесийн байгууллагуудад төдийгүй бүхий л салбарт олон олон боломжууд нээгдэж байгаа хэдий ч манай орны хувьд үүлэн технологид суурилсан дэд бүтэц бүхий олон нийтэд чиглэсэн дата төвийн үйлчилгээ байхгүй байсан нь Үндэсний хэмжээний асуудал, мэдээллийн технологийн хоцрогдол үүсгээд байлаа.

“ҮҮЛЭН ТЕХНОЛОГИ БИДНИЙ АМЬДРАЛЫН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЛЭЭ”

Үүлэн технологи гэж юу вэ?

Үүлэн технологи нь таны систем болон өгөгдлийг нэг сервер компьютерт биш хоорондоо нягт уялдаа холбоо бүхий нарийн зохион байгуулсан олон сервер дээр хуваарилан ажиллуулах, тараан байрлуулах, үр дүнд нь таны бизнесийг байнгын тогтвортой бөгөөд хамгийн үр өгөөжтэй байдлаар явуулах зорилго бүхий технологийн инновацлаг шийдлүүдийн нийлбэр юм.

Үүлэн технологи бус уламжлалт нөхцөлд хэрэглэгч өөрийн системийг бий болгохын тулд өндөр зардал бүхий тоног төхөөрөмжүүд болон лицензүүдийг худалдан авах мөн түүнийг удирдан зохион байгуулж, ажиллуулах мэргэжлийн хүний нөөц гэх мэт олон зүйлс шаардлагатай болдог. Харин үүлэн технологид суурилсан байршуулах үйлчилгээг сонгосноор цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэх боломжтойгоос гадна хэрэглэгч мэдээллийн аюулгүй найдвартай байдалдаа санаа зовох шаардлагагүйгээр алсаас хэрэгцээндээ тохируулан ашиглах, ашигласан хэмжээгээрээ төлбөрөө төлөх боломжийг олгодогоороо онцлогтой.

Эдгээр боломжуудыг Монголдоо буюу дотоодын эх үүсвэрээс ашиглахыг хүсч байна уу?

Тэгвэл Монгол улсын хэмжээнд олон нийт ашиглах боломжтой анхны үүлэн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг “Айтүүлс” ХК бүтээлээ. Тус үндэсний хэмжээний үүлэн үйлчилгээний нээлт 9-р сарын 27-ны өдөр Мишээл экспод зохион байгуулагдах бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Айтүүлс” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “АйСиТи групп” ХХК  ажиллаж байна. “АйСиТи групп” ХХК нь  Монгол улсын стратегийн салбар болох Мэдээллийн технологи, Харилцаа холбооны салбарт дэвшилтэт шийдлүүдийг боловсруулах, бүтээх нэгэн зорилгод нэгдэж, технологид суурилсан шинэ эринийг бүтээхийн төлөө Монгол инженерүүдийн  мэдлэг, ур чадвар шингэсэн бүтээлүүдийг ээлж дарааллан танилцуулсаар байгаа билээ.

“ICT Expo” үзэсгэлэн нь олон нийтэд харилцаа холбоо, мэдээллийн технологийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг танилцуулж, ололт амжилтыг бодитойгоор таниулан сурталчилдаг төдийгүй дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгчид, иргэд, аж ахуйн нэгж, гарааны бизнес эрхлэгчдийг хэрэглэгч, үйлчлүүлэгчидтэй уулзах боломжийг нэг дор олгодог арга хэмжээ болдгоороо онцлогтой.

Тус үзэсгэлэн нь Мишээл экспо төвд 9-р сарын 27, 28, 29-ны өдрүүдэд “Дижитал хөгжилд хамтдаа” уриан дор 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн хэмжээний “ҮҮЛ”-нд хүрч үзэхийг хүсвэл “ICT EXPO 2019” үзэсгэлэнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

 

 

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж