“Home plaza” орчмын авто замыг өргөтгөх ажил ирэх сард дуусна | News.MN

“Home plaza” орчмын авто замыг өргөтгөх ажил ирэх сард дуусна

“Home plaza” орчмын авто замыг өргөтгөх ажил ирэх сард дуусна

“Home plaza” орчмын авто замыг өргөтгөх ажил ирэх сард дуусна

Замын цагдаагийн гүүрэн гарцны замын хөдөлгөөн нээгдсэнээс хойш иргэд “Home plaza” төвийн зүүн талд замын түгжрэл ихээр үүсэж байна. Дөрвөн замын уулзвар хийвэл түгжрэл нь арай багасах болов уу” гэх санал гомдлыг хэлэх болсон. Үүний дараа “Home plaza” төвийн газрыг чөлөөлөх арга хэмжээ авагдсан. Иймээс бид газар чөлөөлөлтийн ажил дууссан уу, уг газарт чөлөөлөлт хийгдсэнээр түгжрэл хэр хэмжээгээр буурах боломжтой вэ гэдэг асуудлыг хөндөн, сурвалжилгаа бэлтгэлээ.

Замын цагдаагийн гүүрээр урагшаа давангуут “Home plaza” төвийг тойрох хэсэгт багагүй түгжрэл үүссэн харагдана. Зарим жолооч бие биедээ зам тавьж өгөлгүй огцом урагшилснаас машинаараа шүргэлцэж, түгжрэлийг улам нэмж байв.

“Замын цагдаагийн өргөн гүүр даваад л “Home plaza” төвийн орчимд зам нь нарийхан болж, түгжрэл үүсч эхэлдэг. Хүмүүсийн ажил эхлэх, тарах цагаар энэ хэсгийн зам таг гацдаг. Би сая зөвхөн гүүр давахын тулд 30 минут болж байна” хэмээн жолооч Н.Баяраа бухимдангуй хэлж байлаа.

Сурвалжлах баг “Home plaza” төв дээр очиход тус төвийн хашааг буулгаж, ар тал болон зүүн талд зам өргөсгөх ажлыг БНХАУ-ын компанийн ажилчид хийж байв.

HOME PLAZA” ТӨВТЭЙ ЗӨВШИЛЦӨЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ ХИЙСЭН”

Тус төвийн зүүн талд есөн метр өргөн байсан газрыг 14 метр болгож газар чөлөөлсөн гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлсэн юм. Ингэснээр төвийн хойд талын замын хөдөлгөөн хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон нэмж өргөсөх гэнэ. Харин зүүн талд нь сөрөг урсгалаар явуулахаар хөдөлгөөн зохион байгуулалтыг хийж байгаа аж. Энэ ажлыг аравдугаар сарын 4-нд бүрэн хийж дуусгахаар төлөвлөөд байгаа юм байна.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Х.Оргилсайхан мэдээлэл өгөхдөө “Замын цагдаагийн гүүрэн гарцын хөдөлгөөн зохион байгуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. “Home plaza” төвийн хэсэгт замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн учраас тус төвтэй зөвшилцсөний дүнд ар тал болон зүүн хэсэгт нь газар чөлөөлөлтийг хийсэн. Газар чөлөөлөлттэй холбоотойгоор хашааг нь буулгаж, шугам кабелийг шилжүүлж, тухайн хэсгийг хатуу хучилттай болгох ажлыг гүйцэтгэж байна.

Ер нь “Home plaza” орчмын газрыг хөдөлгөөн зохион байгуулалтад төлөвлөчихсөн байсан учраас гүүрэн гарцны бүтээн байгуулалтын ажлын хүрээнд үргэлжлүүлэн хийж байгаа юм. Замын цагдаагийн гүүрэн гарцны бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусаагүй зөвхөн үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээсэн. Тэрнээс биш гүүр нээснээс хойш иргэдийн санал гомдлоор хийж байгаа ажил огт биш. Ирэх жил гүүрний явган хүний зам, гэрэлтүүлэг гэх мэт тохижилтын ажлыг хийнэ” гэсэн юм.

“HOME PLAZA” ТОЙРСОН  ОГТЛОЛЦОЛ ҮҮСЭХГҮЙ БАЙХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

 “Home plaza” төвийн ойр орчмын замын хөдөлгөөн их ачаалалтай байдаг. Одоо жолооч нар энд бүр их түгжирдэг болсон. Замын цагдаагийн гүүрийн бүтээн байгуулалтын үеэр түгжрэл арай бага байсан” талаар замын хөдөлгөөнд оролцож явсан жолооч ярилаа.

Гандийн гудамжнаас Баянмонгол хороолол руу чиглэх хөдөлгөөнд огтлолцол үүсэх  асуудлыг шийдвэрлэхээр  ажиллаж байгаа тухай Нийслэлийн замын хөдөлгөөн төлөвлөлт зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээллээ. Замын хөдөлгөөний дээрх зохион байгуулалтыг хийснээр “Home plaza” тойрсон хөдөлгөөнд огтлолцол үүсэхгүй гэдгийг албаныхан хэлж байв.

“Home plaza” тойрсон замын хөдөлгөөний ачааллын талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн  Б.Зоригоо мэдээлэл өглөө. Тэрбээр “Тээврийн цагдаагийн албаны баруун талын гүүрэн гарц одоогоор бүрэн ашиглалтад ороогүй байгаа. Гэхдээ замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор зөвхөн шулуун чиглэлийн хөдөлгөөн буюу урдаас хойшоо, хойноос урагшаа гэсэн чиглэлд тээврийн хэрэгсэл явахаар зохицуулсан.

Энэ гүүрийг нээснээр замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч байна гэж үзэж байгаа боловч өнгөрөгч долдугаар сард УАА гэсэн шинэ сери задарч, 9999 олгож дууссан. Хоёр сарын дараа дахин УАЕ шинэ сери задарсан. Эндээс харахад хоёрхон сарын дотор 10 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд шинээр орж байна гэсэн үг. Тус төвийн замын тойрог хэсэг дээр ажлын цаг эхлэх буюу өглөө 07.30 цагаас 10.00 цаг хооронд урдаасаа хойшоо чиглэлд төв зам руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Харин ажил тарах цагаар төвөөсөө гадагшлах хөдөлгөөн их ачаалалтай болдог” тухай ярилаа.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-27 64.119.26.217

Sanduig duujil hom plazag nuraa

Avatar

Зочин 2019-09-27 202.70.34.30

home plaza арын явган хүний замыг битгий устгаарай. Явган хүн дугуйтай хүнд зориулсан зам заавах байх ёстой шүү. Машинтай байхаг дэмжих биш явган алхах дугуй унахыг л дамжих хэрэгтэй

Avatar

bat 2019-09-27 192.82.65.182

home plazag buulgahgui bol olon saya dollaraar barisan guur maani yamarch ur dun alga.

Avatar

zochin 2019-09-27 122.201.23.226

anhnaasaa tululvluguuguu zuv gargahgui yagaad oron suutsnii horoolol ruu dairaad baigaa yum be. home plaza-iin ezemshil gazraas avah baisan yum bol zurgaa zov gargahgui dee. orshin suugchdiig ingej hohirooj baidag. heleh ug alga daa

Avatar

ЗОРЧИГЧ 2019-09-27 202.9.43.222

HOME PLAZA-ГИЙН ХОЙД ТАЛ, ЗҮҮН ТАЛЫГ ХАНАНД НЬ ТУЛТАЛ ГАЗРЫГ НЬ ЧӨЛӨӨЛЖ АВ. ЭСВЭЛ ЭНЭ ОБЬЕКТЫГ НУРААХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Зочин 2019-09-27 202.9.43.222

HOME PLAZA-ТАЙ ЗӨВШИЛЦСӨН ГЭХ ЮМ. УЛС ЮМАА МЭДЭЖ, УС НЬ ЭРГЭЭ ХАШДАГ БУС УУ.

Avatar

Зочин 2019-09-27 202.9.43.222

ХОЙНООС ГҮҮР ДАВААД УРАГШАА ЧИГЭЭРЭЭ УРСГАЛЫГ БИЙ БОЛГОХЫН ТУЛД HOME PLAZA-ГИЙН ЗҮҮН ТАЛЫГ ХАНАНД ТУЛТАЛ ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛӨХГҮЙ БОЛ НЭМЭРГҮЙ ЮМ БИЛЭЭ ШҮҮ.

Avatar

зочин 2019-09-27 202.21.101.254

Yavgan hynii zamiig n avaad hayachihsan baij yun gazar choloolson yariad baigaan. Yavgan hyn odoo yaj yavahiin.

Avatar

Зочин 2019-09-27 202.21.99.42

Төлөвлөлтгүй эт их суурьшилийн бүс хэт их өндөр өндөр байшин барьж огцом хүн амыг нэмэгдүүлсэнтэй л холбоотой.

Avatar

Зочин 2019-09-27 203.91.114.244

засссс Хомеплазагийн яг арын явган замыг байхгүй болгосон БАЙНАЛЭЭ!!!!!

Avatar

Зочин 2019-09-27 202.126.89.236

Төлөвлөсөн байсан энэ тэр гэж улайхгүй гуцхымаа.

Avatar

ЗОЧИН 2019-09-27 103.26.193.172

Газрын наймаачин М.ЭНХБОЛД, СУНДУЙ нарыг хэдэн удмаар нь х****л идээсэй….

Avatar

Зочин 2019-09-27 202.21.112.195

zam nemeed tigjrel arildaggui umaa hu.
Mashinaa tatvartai bolgo, hgaaliin tatavriig nem gadnaas seg oruulj irj zardagaa bolih hergetei.
Niitiiin teevree hogjuul tuhtai tseverhen tsagaar yavag bolgo.
Jolooch naraa chadavhijuul zohiomol bogloo uusgedeg amia bodson humuus ih bna.

Avatar

Зочин 2019-09-27 66.181.186.171

Заа Home Plaza-г одоо муулаад яах вэ, Барьж эхлэхэд нь энүүгээр дарга нарын хэдэн машинаас өөр машин бараг явдаггүй хоосон байсан шүүдээ

Avatar

Зочин 2019-09-27 43.228.131.45

ХОМ ПЛАЗА-Г нүүлгэхгүйгээр түгжрэл буурах ямарч боломжгүй. өөрийгээ хуурсан ажил??

Avatar

irgen 2019-09-27 202.21.118.174

mi ,sunduii hoeriin luivaraar avsdan gazar shyydee!!!odoo ene balgas bolson baishing olon tymniii hyselteer nuraaval hotiin hugjild mun ih heretei yumdaa!!!baishin nuraah zardlaas ih zardal ene tygjrelees bolj garch baigaa shyyyyy!!!

Avatar

Зочин 2019-09-27 202.179.26.154

Дугаарын хязгаарлалтаа болихгуй бол улам л олон машин зарагдана шуу дээ замын цагдаагийн машиний ченжуудээ гэж

Avatar

Зочин 2019-09-27 66.181.177.163

Наагуур чинь юу ч хийгээд үр дүнгүй, одоо болно. УБ хот гэдэг наад хэдэн байшин чинь биш. Бусад замуудаа засч, янзлаачээ. Наана чинь өдөржин ажиллаад цалин авдаг хүмүүсээс цөөн хэдээр нь ч болтугай циркийн урд талын том нүхнүүдийг шороогоор ч хамаагүй бөглүүлээд өгөөч. Наана чинь гүүр, засвар гээд мөнгөгүй болсон гэх байлгүй. Жаахан ч гэсэн үр дүнтэй юм хиймээр байна. Энд тэнд зун борооноор үүссэн том нүхнүүдийг шороогоор ч хамаагүй дүүргээд өгөөч. Нүх тойрч шүргэлцээд машин тэргээ эвдээд бна

Avatar

Зочин 2019-09-27 122.201.21.209

Ene Homeplaza gej uneheer hend ch hereggui yum baina. Dotor ni tengert hadsan unetei baraatai 1 supermarket 2 huushuurhan zardag guanz, gants 2 usnii havchaar zardag languu tegeel boloo. Ter unetei Mintee uuliin am ruu nuulgeh heregtei mongondoo hahsan humuus chini uuland amidardag biz dee. Uilchluulegchdee oirtuulbal yasii ene haviin orshin suugchdad yamarch hurteelgui shal demii tugjrel uusgehees oor. Tegeed ch ezengui shahuu l gazar yum bishuu Sanduigiin helj baigaagaar.

Avatar

Зочин 2019-09-27 203.91.115.51

Хом плазагийн газрыг МИ хотын дарга байхдаа өгсөн үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж