Намар цагийн үзвэр | News.MN

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Намрын налгар өдрүүд налайж, их хотын завгүй хэмнэл эргэн ирж, олны хөл хөдөлгөөнд дарагдаад буй. Энэ цаг үетэй зэрэгцэн театрын уран бүтээлчид урлагийн тоглолт, сонирхолтой үзвэрүүдээрээ үзэгч олноо баясгадаг. Намар цагийн үзвэрийн хуваарийн нэгдсэн мэдээллийг уншигчдадаа танилцуулж байна.

“ХУНТ НУУР” 44 ДЭХ ЖИЛДЭЭ

УЛСЫН ДУУРЬ БҮЖГИЙН ЭРДМИЙН ТЕАТР

Дэлхийн  болон Монголын сонгодог дуурь, балетийг тайзнаа амилуулсаар ирсэн тус театрынхан XX зууны манлай хөгжмийн зохиолч Р.Мөрдоржийн “Хөхөө намжил”, П.И Чайковскийн  алдарт “Хунт нуур”, А.Адан  “Жизель”  зэрэг дөрвөн бүтээлийг үзэгчдэдээ толилуулахаар болжээ. Ингээд тоглолтын хуваарийг хүргэе.

  • 10.05-Р.Мөрдорж “Хөхөө намжил” /17:00 цагт /
  • 10.06- Р.Мөрдорж “Хөхөө намжил” /17:00 цагт /
  • 10.12- П.И Чайковский “Хунт нуур” /17:00 цагт /
  • 10.19-Ж.Россини Севилийн үсчин /17:00 цагт/
  • 10.20- Ж.Россини Севилийн үсчин /17:00 цагт/
  • 10.26- А.Адан Жизель /17:00 цагт/
  • 10.27- А.Адан Жизель /17:00 цагт/

“ФРАНЦ ИТАЛИЙН РОМАНТИК БҮСГҮЙЧҮҮД” /2019.09.30/

Монголд анх удаа Франц улсаас мэргэжлийн дуурийн дуучин манай улсад  Лирисса Тосканелл ирж байна. Тэрбээр Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, блюз хатагтай, дуучин Б.Мягмарсүрэнтэй хамтран  дуурийн театрын тайзнаа “Франц Италийн романтик бүсгүйчүүд” тоглолтоо толилуулна. Энэхүү тоглолтод театрын симфони оркестр, найрал дуучид оролцох бол удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү ажиллах юм.

МОНГОЛД АНХ УДАА "ENCOUNTERS CONTEMPORARY" /2019.10.05/

“ХҮН” ТЕАТР

АСЕМ Вилла дахь тус театрт “Encounters” контемпорари бүжгийн тоглолт болно. Мэргэжлийн болон тэргэнцэртэй найман бүжигчин оролцсон "Encounters" буюу “Учрал” нэртэй энэхүү бүжгээр дамжуулан хүмүүс хоорондоо хэрхэн учирч, харилцаа холбоо үүсгэн, өөр хоорондын ялгааг хүлээн зөвшөөрч болох тухай асуудлыг хөндөх юм. Щвейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулагдаж буй контемпорари бүжгийг  19:00 цагаас үзэж сонирхоорой.

“АЛИМ”  ҮГГҮЙ ХӨГЖИМТ ЖҮЖИГ /2019.09.28/

БАМБҮҮ ТЕАТР

«Эвтэй дөрвөн амьтан» ардын сургамжит үлгэрээс сэдэвлэсэн эл мюзикль нь анхны үггүй жүжиг юм.  Бүтээлч Бамбүү төвийн дэргэдэх Бамбүү театрын дөрөв дэх албан ёсны эл жүжгийн Ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүнийн ажилтан Г.Ган-Очир ажиллажээ. Гурваас дээш насныхан үзэх боломжтой эл жүжиг өнөөдөр 13:00 цагаас тоглогдоно.

“ГАЛЗУУ ХОТ” /2019.09-10.06/

МҮЭСТО

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид намар цагийн тоглолтын нээлтээ “Галзуу хот” шоу драмаар эхлүүлж байна. Уг шоу драм өндөөдрөөс үзэгчдийн хүртээл болно. МҮЭСТО-нд хөшгөө нээх эл жүжигт  сайнаасаа илүү саар нь давамгайлаад буй энэ цаг үеийн нийслэлийн өнгө төрхийг харуулахыг зорьжээ.

Замд гаръя” /2019.10.19/

Монголын рок попын домог "Харанга" хамтлаг 30 насны төрсөн өдрөө ирэх аравдугаар сарын 19-нд "Буянт-Ухаа" цогцолборт тэмдэглэнэ. Тоглолтод Монголын орчин үеийн хөгжмийн шилдэг хамтлаг, дуучид мөн оролцох юм. Тухайлбал, “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lemons”, “A sound”, “Rec on”, "Чингис хаан" хамтлагийн дуучин, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр нар оролцох ажээ. Тоглолтын өдөр тусгай автобус хотын төвөөс “Буянт-Ухаа” хүртэл үйлчилнэ.

ЧИ НАД ШИГ ДУРЛАЖ ЧАДАХ УУ? /2019.10.04-05/

Монголын чадварлаг гитарчдын нэг Өөжгий буюу Д.Өлзий-Орших ирэх сарын 4, 5-нд ‘Улаанбаатар палас’-ын концертын их танхимд сонсогч фэнүүдтэйгээ хамт нэгэн үдшийг өнгөрүүлнэ. Тоглолтод ‘Никитон’, ‘Мотив’, ‘4men’ зэрэг хамтлагаас гадна ‘Харанга’-ын дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Лхагвасүрэн, Б.Сарантуяа, Т.Ариунаа, Ж.Алтанцэцэг, С.Наран, С.Сэрчмаа нар ая дуугаа өргөх юм. "Пентатоник" наадмын таван удаагийн шагналт, Алтан гадас одонт ая зохиогч, продюсер, "Никитон" хамтлагийн хөгжимчин тэрбээр ‘Хайрын бурхан’, ‘Чи минь’, ‘Дурлаж бичсэн шүлэг’, ‘Эрчүүд’, ‘Хайртай гэхээсээ өмнө’, ‘Чи над шиг дурлаж чадах уу’ зэрэг дууны үг, аяыг бичсэнийг олон нийт андахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж