Орос, Хойд Солонгосын харилцаанд цав суув

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

Орос, Хойд Солонгосын харилцаанд цав суув

Орос, Хойд Солонгосын харилцаанд цав суув

Хойд Солонгос болон ОХУ-ын хил дээр зэвсэгт зөрчил гарч, Москвагаас хурц хариу үйлдэл үзүүлсэн нь олон улсын анхаарлыг татаад байна.

Хойд Солонгосын иргэд хууль бусаар Оросын хилийн бүсэд загасчилж, хилийн харуулуудтай сөргөлдсөн хэрэг Пеньяны бодлогын өргөн хүрээнд гарсанд Москва сэтгэл дундуур байгааг илчилсэн гэж ажиглагчид үзэж байна. Хойд Солонгосын иргэд Оросын Алс Дорнодын бүсэд хууль бусаар загасчилж, Япон тэнгис дэх Оросын эдийн засгийн бүсэд зөрчил үүссэн зэрэг нь сүүлийн хэдэн сард хоёр орны харилцаанд үл ойлголцол үүсгэжээ. Оросын аюулаас хамгаалах албаны сайтад мэдээлснээр тус улсын хилийн харуулууд Хойд Солонгосын загасчлалын нэг завийг саатуулж, хоёр дахь завины хүмүүстэй буудалцжээ. Энэ үеэр Оросын хилийн харуулууд болон Хойд Солонгосын загасчид гэмтсэн аж. Мөн Хойд Солонгосын нэг загасчин амь үрэгджээ. Оросын хилийн харуулынхан нийтдээ хоёр загасчлалын завь, 11 моторт завийг саатуулж, 161 хүнийг баривчилсан байна. Зөрчил гарсан тухайн өдөр Москва Хойд Солонгосын албаны хүн Чин Жон Хюпийг Оросын гадаад хэргийн яам дуудан тайлбар авч, дахин ийм хэрэг гарахаас сэргийлэн цогц арга хэмжээ авахыг шаарджээ. Улмаар есдүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Алс Дорнодын хязгаар дахь мөрдөн шалгах хорооноос Хойд Солонгосын иргэдийг Эрүүгийн хуулийн 317-р зүйл анги буюу алба хаагчийн амь насанд заналхийлсэн хэрэгт буруутган хэрэг нээсэн байна. Энэ хэрэгт дээд тал нь бүх насаар нь шоронд хорих ял оноох хуультай.

Хойд Солонгосын дипломат Чин Жон Хюп

Өмнө нь Оросын албаныхан Хойд Солонгосын хууль бус загасчдыг тус улсын усан хилд техникийн доголдлоос эсвэл шуурганаас болж нэвтэрсэн гэж тооцон ихэвчлэн барьсан загасыг нь хураагаад нутаг буцаадаг байжээ. Гэвч хилийн харуулуудын эсрэг гар хөдөлж эсэргүүцэл үзүүлсэн нь нөхцөл байдлыг өөрчилжээ. Оросын албаныхны мэдэгдсэнээр Хойд Солонгосын иргэд зөвшөөрөлгүйгээр галт зэвсэг эзэмших эрхгүй бөгөөд Пеньян цаашид иргэдийнхээ энэ мэт үйлдлийг өмгөөлөхөө зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлжээ.

Өмнө нь өнгөрсөн долдугаар сард Хойд Солонгосын талаас Оросын загасны тор тавьдаг завийг саатуулж, хөлгийн багийнхныг баривчилсан юм. Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч цөмийн хөтөлбөрийн асуудлаарх Оросын талын зөвлөгөөг үл тоон пуужин хөөргөж, тус улсын хилийн ойролцоо зэвсэг туршсан зэрэг нь хоёр орны харилцаанд үл ойлголцлын эхлэлийг тавьжээ. Улмаар Пеньян нь хууль бус загасчлалын асуудлаа зогсоохгүй бол ОХУ-ын талаас шатахуун нийлүүлэлтээ багасгах, Алс Дорнод дахь Хойд Солонгосын ажилчдын тоог цомхотгох, далайн нөөц ашиглалтын хуулиа чангалах зэрэг хариу арга хэмжээ авахаа анхааруулжээ. Тэгвэл Хойд Солонгосын парламентын төлөөлөгчид ирэх аравдугаар сарын эхээр ОХУ-д айлчилж, зөрчлийг хэлэлцэхээр болжээ.

НӨХӨРЛӨЛИЙН ТҮҮХ

ОХУ, Хойд Солонгос хоёр 1948 онд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын дипломат харилцааны түүхийг сөхвөл, Дэлхийн хоёрдугаар дайн дуусч, Солонгосоос Японы цэргүүдийг хөөн гаргасны дараа Солонгосын хойгийг 38-р өргөргийн дагуу хоёр заагласан. Өмнөд хэсэгт нь Америкийн, харин Умард хэсэгт Зөвлөлтийн цэргүүд байрлаж байсан. 1948 онд умард хэсэгт Ким Ир Сен тэргүүтэй Зөвлөлтийн Коммунист Засгийн газартай Ардын Ардчилсан Солонгос улс байгуулагджээ. ЗХУ бол шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн дэлхийн анхны улс. Хоёр улс 39.4 км үргэлжлэх усан хилээр хиллэдэг. Үүний 17.3 км нь Манант мөрөн, 22.1 км нь Япон тэнгисээр зааглагддаг. 1961 онд Нөхөрлөл, хамтын ажиллагаа, харилцан тусламж үзүүлэх тухай хоёр талт үндсэн гэрээ байгуулсан байна. Харин 1984 болон 1986 онуудад Умард Солонгосын Ким Ир Сен удирдагч ЗХУ-д айлчилж, хоёр улс хооронд шинэчилсэн Нөхөрлөл, хамтын ажиллагаа, худалдааны тухай зөвшилцөл байгуулж байв. Пеньянд тогтмол хүмүүнлэгийн тусламж үзүүлж, худалдаа, эдийн засгийн гол түнш болж ирсэн ОХУ одоо ч Хойд Солонгостой эв зүйгээ олж чаддаг цөөхөн улс орнуудын нэг. Мөн сүүлийн жилүүдэд агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, соёлын хамтын ажиллагаа, хил гааль, ойн аж ахуй, нийтийн хэв журам сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх зэрэгт хамтран ажиллахаар олон баримт бичиг байгуулжээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Им Чон Иль болон ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов нар Москва хотноо уулзаж, хоёр улсын улс төрийн салбарын харилцан солилцоог нэмэгдүүлж, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж, Солонгосын хойг болон олон улсын тавцан дахь асуудлуудыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байв. Гэвч хоёр орны хооронд өнгөрсөн онд худалдаа 34 сая ам.долларт хүрч, 2017 оноос 56 хувиар буурчээ. Энэ нь Хойд Солонгосын Хятадтай хийсэн 2,43 тэрбум ам.долларын худалдаатай харьцуулбал маш бага үзүүлэлт.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж