МУГЖ Т.Ариунаа бие даасан тоглолтоо хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.09.27-нд нийтлэгдсэн

МУГЖ Т.Ариунаа бие даасан тоглолтоо хийнэ

МУГЖ Т.Ариунаа бие даасан тоглолтоо хийнэ

МУГЖ, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сарын 08-нд “Тэнгэр шиг бай” шоу тоглолтоо "Буянт-Ухаа"спортын ордонд хийхээр болжээ. Энэ тухайгаа тэрбээр өчигдөр /2019.09.26/ албан ёсны цахим хуудсаараа дамжуулан зарласан юм.

“Тэнгэр шиг бай” тоглолт үндсэн гурван хэсгээс бүрдэх бөгөөд гурван цаг хугацааны илэрхийлэлтэй, бүтэн гурван цаг үргэлжлэх ажээ. Тоглолтод Т.Ариунаагийн бүх цаг үеийн шилдэг гэсэн уран бүтээлүүд дуулагдах юм байна. Тэрбээр  хамтран дуулах дуучдаа  өөрөө сонгох аж. Бусдаар бол тоглолтын өмнө ямар нэгэн дуучин, хамтлаг дуулахгүй гэв. Мөн тэрбээр мэргэжлийн, академик тоглолтыг үзэгчдэд харуулахыг зорьж байгаа гэдгээ дуулгасан. Иймээс соёл урлагийн сургуульд сурч буй залуучууд, шинээр гарч ирж буй уран бүтээлчид энэхүү тоглолтыг үзэж, суралцаж, шинэлэг санаа олж аваасай гэж хүсч буйгаа албан ёсны цахим хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

"Тэнгэр шиг бай"  тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг аравдугаар сарын 10-нд болох хэвлэлийн бага хурлын үеэрээ өгнө гэв.

А.АНИР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж