Энэ намар хуримаа хийсэн олны танилууд | News.MN

Энэ намар хуримаа хийсэн олны танилууд

Энэ намар хуримаа хийсэн олны танилууд

Хоёр өөр бие нэгэн сэтгэлээр нэгдэж, хорвоо ертөнцийн хатуу хөтүү, баяртай, гунигтай бүх үеийг хамтдаа даван туулж,  үнэн сэтгэлээр хайрлахаа бататгадаг баярт өдөр бол  хурим. Хурим хүний амьдралын хамгийн онцгой, үл мартагдам дурсамжтай, хосуудын амьдралд ганц тохиох тэмдэглэлт өдөр юм. Урлаг соёл, спортын алдартнуудын хуримын ёслол үргэлж олны анхаарлын төвд байдаг.  Ингээд  ганц тохиох баяраа хэзээ ч мартагдахааргүй сайхан тэмдэглэсэн олны танил хосуудын тухай мэдээллийг хүргэж байна.


 

Охид бүсгүйчүүдийг байлдан дагуулж чаддаг нэгэн бол дуучин Ч.Уранхолбоо буюу Ану. Түүнийг хүүхэд байх үеэс  дууг нь сонсдог байсан фенүүд нь зэрэгцэн өсч өдгөө хувийн амьдрал зохион гэр бүл, үр хүүхдийн талаар санал бодлоо солилцдог болсон гэхэд хилсдэхгүй. Анугийн хувьд Б.Түвшинбаяр гэх эгэл даруу залууг амьдралын ханиараа сонгож, өдгөө таван сайхан охины ээж, аав болцгоосон билээ. Түүний нөхөр гадаадын хөрөнгө оруулалттай компанид Монгол талыг хариуцан ажилладаг.

Тэд найман жил ханилж, таван охины ээж, аав болсон хойноо хуримаа хийв. Хосууд энэ сарын 9-ны өдөр хуримаа хийсэн юм.  Энэ талаар Ану “Таван охинтой болоод хурим хийх естой байжээ гэж бодож сууна. Нөхрийгөө хурим хийе гээгүй байсан бол хийхгүй гээд шийдчих байсан байх. Бүх зүйл утга учиртай, өөрийн гэсэн цаг хугацаатай ирдэг” хэмээн хожуухан хийж буй хуримынхаа талаар тайлбарлажээ.

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар уржигдар буюу энэ сарын 25-ны билэгт сайн өдөр гал голомтоо бадраан, хуримаа хийлээ.  Тэдний хувьд спортын дэвжээнд танилцан, амьдралаа холбож буй цөөн хосуудын нэг.

Үзэсгэлэнт сүйт бүсгүй П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ.  Түүний хань ОУХМ Н.Лхамгармаа нь чөлөөт бөхийн шилдэг тамирчдын нэг бөгөөд “Алдар” спорт хорооны тамирчин, Армийн дэлхий аварга юм.

Мөн  энэ өдөр UBS телевизийн захирал, хөгжмийн зохиолч  Л.Балхжавын том хүү Б.Чингүүн хуримаа хийлээ. Б.Чингүүний хувьд БНХАУ-ын Бээжинд хотод Урлагийн сургуульд найруулагчаар суралцсан байдаг.  Тэрбээр  хэдэн жилийн өмнө өөрөөсөө дүү охинтой дэр нэгтгэж, ихэр охидын аав болсон.  Түүний гэргий Ч.Сэлэнгэ  СУИС-ийн Театр урлагийн сургуулийг 2018 онд  төгссөн бөгөөд  “18 нас” олон ангит  “Girls” кинонд тоглож залуусын анхааралд  өртсөн  хөөрхөн бүсгүй юм.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-09-27 202.9.45.188

Хүн бүхэн хуримын зургаа ингэж дэлгэдэггүй. Өөрсдийгөө ингэж хэвлэл мэдээллээр шаардлага байна уу?

Avatar

иргэн 2019-09-27 139.5.216.128

Хосуудад баяр хүргэе. Хүний эрүүнээс нь барьдаггүй муу ёр гэдэг. Ийм зураг тавьдаг нь яаж байгаа юм бэ дээ. Туркуудыг дуурайсан юм уу? хүн дуурайж хэрэггүй шүү.

Avatar

Zochin 2019-09-27 124.195.155.135

Haha. Hamgiin teneg, yamar ch medleggui humuus l iim muhar susegtei baidag. Chi tiim usan teneg ni yum bna

Avatar

Mongol 2019-09-27 202.126.89.177

Юун ч эмзэг юм бэ, хүний үзэл бодлыг уншаад л орхиоч, хэрүүлчээ. Хариулаад л коммент бичихийн

Avatar

мс 2019-09-27 66.181.161.23

🖕👇👎зааа зайлааа л***р гэж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж