Төр самарч мэдэх САЛАЛТ | News.MN

Төр самарч мэдэх САЛАЛТ

Төр самарч мэдэх САЛАЛТ

Төр самарч мэдэх САЛАЛТ

 Эрх ашгийнхаа төлөө чөтгөртэй нөхцөж чадна гэж ил шударгаар хэлсэн хүн бол Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Есүс шавь Петртээ “Азарган тахиа донгодохоос өмнө чи намайг гурвантай үгүйсгэнэ” гэсэнчлэн нэгэн цагт “андалж” явсан Н.Энхбаяр, М.Энхболд нараас жишим ч үгүй урвасан Ц.Нямдорж сайд Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын хэнийг нь хэзээ хаяхыг цаг хугацаа харуулах биз. Тэр ямартаа ч унаж яваа хүнд дургүй.

Нэг.

  Жамын юм жамаараа, цагийн юм цагтаа гэж үгтэй. Х.Баттулга У.Хүрэлсүхээс урвасан, У.Хүрэлсүх Х.Баттулгаас урвасан болохыг мэдэхгүй. Ерөнхийлөгчийн телевизэд 60 тэрбумын гол төлөөлөгч Ц.Сандуй ярилцлага өгсөн нь  тохиолдлын явдал лав биш. Товчхондоо, М.Энхболд, Х.Баттулга хоёр аль  хэдийн гар барилцсан болох нь эндээс харагдаж байгаа.  Эсрэгээрээ Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёр тэврэлдсэн гараа тавьцгаасан гэсэн үг юм.

Тэгэхээр Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын тавьсан андын тангараг нь тонгорог болж мэдэх цаг нь иржээ.

 Шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. “Мөнхийн найз үгүй, мөнхийн дайсан гэж үгүй. Зөвхөн мөнхийн эрх ашиг бий” гэсэн өнцгөөс харвал тэднийг бас буруутах аргагүй. Тэдний нөхөрлөлд цэг тавигдах болсон нь өнөөгийн тогтолцооны алдаа юм.

Эрх мэдлийн хуваарилалт нь энэ тэнцүүхэн институци хоорондын зөрчил болоод өнөөдрийн хагас Ерөнхийлөгчийн ба хагас парламентын засаглалын том гажуудал Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрыг тойрсонгүй. Тэд ямар сайхан найзууд байлаа ч, тогтолцооны гажуудал нь тэднийг хамгийн том дайснууд болгон хагаралдуулж чадна. Үүнээс болж 16 Ерөнхий сайдын зургаар Төрийн ордны хана дүүрчихсэн билээ.

Х.Баттулга Ерөнхийлөгчийн засаглалыг мөрөөддөг. У.Хүрэлсүх парламентын засаглалыг дэмждэг. Адилхан характертай, аль, аль нь том амбицтай, нэг шүтээнтэй. Гэхдээ хоёулаа Монголын Путин болж чадахгүй. Х.Баттулга уу, У.Хүрэлсүх үү, эндээс тэдний зөрчил эхэлсэн.

Тиймээс МАН-ынхан өнгөрсөн гурван сар ноцолдсон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр олон жил зорьсон гол концепцио суулгаж өгөөд засаглалын хямралыг цэгцлэх, цэглэх ёстой байсан юм. Хэрэвзээ, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хязгаарлаж, Ерөнхий сайддаа гүйцэтгэх засаглалынх нь эрх мэдлийг бүрэн өгчихсөн бол Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрт булаацалдах эрх мэдлийн зөрчилдөөн гарахгүй байв.

Саармаг тогтолцоог өөрчлөх улс төрийн эр зориг гаргаагүй нь У.Хүрэлсүхийн алдаа. “Зориг эс хүрвээс ухаан эс хүрнэ” гэж тэр өөрөө хэлээгүй бил үү.

Хоёр.

Корпорэйт зочид буудалд өчигдөрхөн болсон жижиг, дунд үйлдвэрлэгчдийн форумд Ерөнхийлөгч илгээлт хүргүүлэхдээ ЖДҮ-гийн гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэхгүй гэдгээ зарласан нь У.Хүрэлсүхтэй эв хагарсны бас нэгэн дохио юм.  Ардын намын ЖДҮчид түүний хавханд байгааг З.Энхболдоор дамжуулсан анхааруулга нь байлаа. ЖДҮ бол У.Хүрэлсүхийн Засгийн газрын гол эмзэг цэг. Х.Баттулгын давхар шуудагны барьц нь. У.Хүрэлсүхийн танхимын цөөнгүй сайд, 33 бүлгийн олон гишүүд ЖДҮ-гийн ялтай. Намынх нь гал тогоог хариуцаж буй журмын дүү Д.Амарбаясгалан хүртэл ЖДҮчин зүүсгэлтэй. Тиймээс Ерөнхийлөгч өнөөдөр Ерөнхий сайдын хамгийн сул, гол цэг рүү нь хамгийн том өрсөлдөгчтэй нь хамтраад байгаа чиглүүлжээ.

Үндсэндээ, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эх болон ард нийтийн санал асуулгад хориг тавьсан нь Ерөнхийлөгчийн давхар, давхар мэхнийх нь нэг хувилбар юм. Х.Баттулга У.Хүрэлсүхийг бодвол улс төрд хий багатай, тооцоо сайтай мэх хийдэг. Гэтэл У.Хүрэлсүх өөрөө УИХ-ыг тараана гээд ахиад нэг барьц өгчихсөн. Амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэх тэнэг хүн Х.Баттулга лав биш.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард нийтээс санал асуухаар болсон нь Ерөнхийлөгчид аль ч талаараа ашигтайгаар эргэсэн. Хориг тавьсан нь   дараа, дараагийн улс төрийн нүүдэл суудлаа давхар тооцсоных. Хэрэвзээ, Ардын намын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ард нийтээс дэмжлэг авахгүй бол Ерөнхийлөгчийн засаглал гэх түүний шунал бодитойгоор амилж мэднэ. Харин ард нийтээс дэмжлэг хүлээвэл Х.Баттулгын нүүдэл парламентын ЖДҮчид рүү чиглэх нь гарцаагүй. Ямар ч талаасаа У.Хүрэлсүхийг муухай харагдуулах сценариа толгойдоо боловсруулчихсан яваа биз.

УИХ-ыг тараах санаачилгаасаа болоод У.Хүрэлсүхийн намынхан Ерөнхийлөгчид давхар шуудагдуулчихсан нь үнэн. Ерөнхийлөгч Х.Баттулгад У.Хүрэлсүх унах, УИХ тарах аль, аль нь  ялгаагүй, улс төрийн хувьд ашиг харах нүүдэл болсон.

У.Хүрэлсүх унавал Х.Баттулга улс төрийн хамгийн том өрсөлдөгчөө дарж авна. Хоёрхон жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгын хамгийн том өрсөлдөгч нь У.Хүрэлсүх. Хувь улстөрчийн рейтинг нь өөрийнхөөс нь өндөр байгаа гэвэл шүү дээ. Хар массын хайртай хоёр фигурын хувьд.

УИХ-ыг  У.Хүрэлсүх тараавал ухсан нүхэндээ өөрөө унаж мэднэ. Ерөнхийлөгч Х.Баттулга барьцаа ахиулахаар зүтгэнэ. Дараагийн парламентыг бүрдүүлэхгүй байх бүх боломжийг эрэлхийлнэ. Энэ тохиолдолд ялагдал нь У.Хүрэлсүхэд, ялалт нь Х.Баттулгад ирнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зургийг Ерөнхийлөгч ордны хананд өлгөнө. Иймээс Ардын намд өнөөдөр эв нэгдэл хамгаас чухал болжээ.

Үгүй бол андгай тавилцсан ах дүү хоёрын эрх ашгийн төлөөх тэмцэл нь төр самрах САЛАЛТ болж мэдэх нь.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
12
ХахаХаха
10
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-09-27 66.181.161.91

10 жилд байхад хүүхдүүдэд чиэр өгөөд гайгүй нэртэй явдаг хүүхэд байсаан.Хүрэлсүхийн жинхэн хүн байх нь ЖДҮ сангийн мөнгө авсан арыг дааж яваа ноходындолигнол шан харамжина дуусах төхөж байгаа.Хүрэлсүх тийм сайн хүн мөн үү ЖДҮ сангаар хахуульдаагүй бол тэр юу ч биш баасан ээр суусан ялаа байхгүй юу даа.Тэр одоо сөнөхөө мэдээд хүн хүн рүү гүйж далжигнаж байгааг хараж байна. Төрийн хүн давтиртай байх сайхаан.Хүрэлсүх даан ч чадахгүй толгойн ч хүрэхгүй бие нь ч дийлэхгүй МОнгол төрийн гутамшиг юм шү

Avatar

Зочин 2019-09-27 182.160.39.154

зочин 2019-09-27 202.55.188.94
баттулга хүрэлсүх нарыг хагаралдуулах гэж мѳн ч их үзэж байнадаа бүтэхгүй л боловуу баттулга гарч ирээгүй бол хүрэлсүх ч байхгүй эх оронч 5 ч байхгүй энэ бол дэндүү ойлгомжтой үүнийг мэдэхгүй хѳвүүд бол тэд биш магадгүй зѳрѳх зүйл байдаг байх гэхдээ эцсийн зорилго нь нэг учир тэр асуудал биш монголын ард түмний заяа ѳндѳр юм энхболд гарсан хятаджаад орилолдоод дуусна толгойгоогүй ганбаатар гарсан бол бодохоос аймаар.Маш зөв хэлсэн бна.

Avatar

Зочин 2019-09-27 59.153.85.65

Батзандангаа харсан биз дээ

Avatar

Zochin 2019-09-27 103.212.117.227

Undsen huuliuraa eronhiilogchiin erh medliin zarim asuudliig hyazgaarlaj guitsetgeh zasaglaliin erh medliig orgotgoh heregtei Odoogoor dabhardaj ajillaad baina shuu dee

Avatar

Зочин 2019-09-27 64.119.22.121

Ene 2 iig eh oron ard niitiin erh ashig negtgej bgaa shuu.ednii esreg gutgeleg yvaad bgaa ni luivarchid bur oroh gazargui bolj buin shinj shuu

Avatar

Zochin 2019-09-27 66.181.181.21

Sain ajillaj bgaa humuusiig evdreltsuuleh hor bitgii bicheed bai.Ta nar muusainii husleer boloh ch gui shuu.

Avatar

Зочин 2019-09-27 49.0.171.43

battulga ogtsorson deeree hurelsuh sain ajillaj baigaa harin genko bol hor l hutgahaas bish oligtoi gavisan yum alga shanhaid mongoliig uguh gej baisan hun shu de

Avatar

зочин 2019-09-27 202.55.188.94

баттулга хүрэлсүх нарыг хагаралдуулах гэж мѳн ч их үзэж байнадаа бүтэхгүй л боловуу баттулга гарч ирээгүй бол хүрэлсүх ч байхгүй эх оронч 5 ч байхгүй энэ бол дэндүү ойлгомжтой үүнийг мэдэхгүй хѳвүүд бол тэд биш магадгүй зѳрѳх зүйл байдаг байх гэхдээ эцсийн зорилго нь нэг учир тэр асуудал биш монголын ард түмний заяа ѳндѳр юм энхболд гарсан хятаджаад орилолдоод дуусна толгойгоогүй ганбаатар гарсан бол бодохоос аймаар

Avatar

ZOCHIN 2019-09-27 223.62.216.115

Hurelsukh odoo naad balai horchin balai zawaan b**s uhdag toirgoosoo garah heregrtei.erunhiilugchuus uter turgen salah heregtei.lai bolno shuu.ulsturch hun shig bna shuu..tumur zamiin hulgaich ni udahgui zailah bolno

Avatar

Зочин 2019-09-27 66.181.161.126

Ард түмэн нь хогийн болохоор сонгосон хүмүүс цоорохгүй нь мэдээж, адилхан л юмнууд байх нь тодорхой оркуудаа ийм энгийн ойлгомжтой юмыг ухаарах ухаан та нарт алга уу.

Avatar

G 2019-09-27 66.181.161.28

Яаж ч бодсон Баттулга нь илүү ухаантай

Avatar

зочин 2019-09-27 202.126.88.149

Тус тусдаа гарын үсэг зурдаг хууль зүйн этгээдүүдэд санал нийлэхгүй байх нь эрх нь шүү дээ.

Avatar

OJ 2019-09-27 107.77.214.65

Yavaad ingeed bainga xoorondoo ni yas xaraad baidgiim bol do yum xiix gexeer

Avatar

иргэн 2019-09-27 103.10.23.95

Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэдэг шиг зүүль болож дээ МАНАНба луухааны шээс Монголын дайсан нартай л бүү нийлээрээр
дээ Баттулгаа

Avatar

зочин 2019-09-27 66.181.161.5

Пяхлуу….нүдээ аниад л Пингшүү Ганбааг дугуйлчихдаг байж … за гайгүээ ! .

Avatar

0000 2019-09-27 103.10.23.95

Ганбаатар бол эх орнч залуу юм шүү Ганбаатарыг Ард түмэн сонгосон шүү дээ даан ч луйварчсан нь санал луйвардсан болхоос
Ганбаатарыг сонгосон бол өнөөдөр Монгол улс үндсэн хуулиан шинчлэж Төрийн эрх ард түмний гарт очох байсан
хулгайч нар үүнээс айхдаан санал луйвардсан

Avatar

Зочин 2019-09-27 49.0.212.216

oo

Avatar

зочин 2019-09-27 202.21.109.50

Хүрэлсүх болон түүний намд, ард олныг татахын тулд ПОПРОХ-оос өөр зам үлдээгүй. Эс ПОПРОВ-оос улс төрөөс тэр болон түүний нам эрс арчигдах аюултай тулсан хэрэг. ЖДҮ-д хариуцлага тооцоогүй, одоо хийж байгаа ажил нь бүгд Х.Баттулгын санаа, санаачлага боловуу. ..Тийм их рейтингтэй юм бол Хэнтийн нөхөн сонгуулийг явуулааад гараад ирэх хэрэгтэй лд ээ.

Avatar

Zochin 2019-09-27 139.5.217.244

Battulga Mongoliin tuuhen deh muu eruhiilugcg

Avatar

Зочин 2019-09-27 150.129.143.18

Яааг үнэн

Avatar

zochin 2019-09-27 202.55.188.84

manai ard tumnii xugjil busad xugjsun egx undestnees dooguur bnaa dooguur bna Bid muu xeluulsen muugaa uzuulsen delxiin ulsad ner xund gdg zuiliig olj avax bol bidnii amidiin zorilgo bx yostoi ard tumnii bosgoyo uls torchid chadaxgui bgaa zailaarai!!!!ard tumen doroitson bolovsrol xumuujel amdral n aldagdad bgaa ta nar chadal bval delxiitei ursuld medee bitgii yadarsan ard tumend min gai bolooch!! 2020 onoos ta nart zai garaxgui ard tumen shildeg sain xumuusiig garch ireesei gej xelj yarij bgaa

Avatar

zochin 2019-09-27 202.55.188.84

Xurelsukh uls toriintogtvorgui baidal bol Mongolulsad mash xortoi ajil zalgardaj xetsuudne Xurelsukh bol Mongol xun shuu. Xurelsukh ulsiinajiliig sain xiilge negdugeert ene buglruliig arilgamar bna. xuuchin mashin bas deerees chadaxgui jolooch nar mash ix odoo shuud dairax gd bxiin iim xumuusiig shuud tsutslax xeregtei. Ulsad duraaraa xeltei amtai ard tumen xortoi shuu!! Alban tushaal bitgii huu avtobusuudiig shinejchlex xeregtei bna avtobusand ugch bgaa mungu bol ulsiintusuvd orj bx yostoi

Avatar

Зочин 2019-09-27 66.181.161.79

Яг үнэн

Avatar

Зочин 2019-09-27 66.181.161.79

Хүрэлсүх том дуугарахаас цаашгүй МАН ЖДҮ-ээсээ болж унах нь тодорхой

Avatar

Зочин 2019-09-27 66.181.161.79

Хүрэлсүх хэлсэн шигээ хийдэг бол даанч чадахгүй том дуугарахаас цаашгүй.

Avatar

иргэн 2019-09-27 103.10.23.95

Хүрэлсүхэд Монгол төрд үүрэлсэн МАНАН хэмээх хүчтэй дайсан байгаа болхоор ажилыг нь урагш нь явуулахгүй байна

Avatar

Зочин 2019-09-27 103.229.121.8

Eronhii saidad huchnii buh baiguullaga bii. Tsereg zevsgees busad, yaj bol yaj togloh bolomjtoi. Bolovsrolgui mulguu hun eniigee oilgohgui yavaa bolov uu

Avatar

Батзаяа 2019-09-27 202.9.42.131

Үнэн хэлжээ

Avatar

Гг 2019-09-27 66.181.181.90

Баттулга Хүрэлсүхийг барахгүй. Хүрэлсүхээ дэмжинэ шүү Монголчуудаа.

Avatar

зочин 2019-09-27 203.91.116.118

Энэ Баттулгын мөрөөдөл үү, захиалгат бичлэг үү,
Хүрэлсүх ээ, иргэд бид дэмжиж байгаа,,, Баттулгыг биш,,,
Улс орон маань өөдлөх замд орсон,, АН-ын хорлон сүйтгэгчдын нурааж хаясан улс орноо өөд нь татаад эхэлсэн шүү

Avatar

Зочин 2019-09-27 73.92.12.67

Ямарч байсан одоогийн бурангуй монголын хоер том телеелегч. Хурэлсух намгуйгээр, парламентгуйгээр хэн ч биш. Жээнко нь Путины еронхийлогчийн засаглалын загварыг монголд хуулбарлан еерее хугацаагуй хаан болох зорилготой.Хурэлсух намынхаа туршлагтай ахмадууд, элит улс терчид, , Жээнког эсэргууцдэг ухаалаг бизнесменуудтэй хамтраххад ерселдегчее нам дарна. Жээнкод Yндсэн хууль гэсэн том саад бий. Муйхарлавал еерее шоок шаана. Яс юман дээрээ тэрнийг дэмжигчид цеехен шуу

Avatar

амраа 2019-09-27 66.181.164.222

Унасан нэгнийгээ хүн бүр очиж өшиглөдөг муухай зан манай төрийнхөнд байгаа. Одоогийн ерөнхийлөгч ЕС 2ыг ч энэ тойрохгүй л болов уу. Эцэг эх, гарал үүсэл, яс үндэс, эхнэр хүүхдийг нь гээд бас л онцгүй дээ.

Avatar

Amar 2019-09-27 202.179.26.77

МАН-аас МАНАН-гийн гишүүдийг цэвэрлэж УИХ-д шинэ, цэвэр бас эх орноо гэсэн хүмүүс гаргах нь улсаа аврах ганц зөв гарц.Иймээс УИХ-ын ээлжит сонгуулийг урагшлуулах нь түмэн зөв.

Avatar

Зочин 2019-09-27 182.160.0.176

Харанхуй массын хайртай хоёр фигур гэж гоё онож хэлжээ. Үнэндээ хэл усгүй, боловсролгүй хоёр.

Avatar

Зочин 2019-09-27 202.131.236.58

Тэгээд л юм л бол хэлгүй, боловсролгүй гээд л бахирах юм.Итгэж гаргасан хэлтэй, боловсролтой нь яаж улсыг хоосруулж байгаа билээ.Боловсролтой ч ЗАЛЬТАЙ, ШУНАЛТАЙ хүмүүс ёстой хэрэггүй.

Avatar

эмэгтэй 2019-09-27 202.131.236.58

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд 2 сайн ажиллаж байгаа.Битгий яс хая.

Avatar

Зочин 2019-09-27 150.129.141.35

Танай сайт. Дандаа л хэрүүл өдөөж дэвэргэж яс хаях юм, одоогийн ерөнхийлөгч өмнөх хүмүүсээс хамгийн шударга ажиллаж байгааг хүн олж харахыг хүсэхгүй байгаа бол бурхан харж байгаа шүү дээ,

Avatar

Зочин 2019-09-27 202.131.245.243

тарвага л олж харахыг хүсэхгүй байгаа юм аа.

Avatar

Зочин 2019-09-27 202.179.31.100

Парламентын гишүүдийн сахилга батыг маш өндөр болгож, тэдний халдашгүй байдлыг хуулиар зохицуулж, ард түмэн гишүүнээ эргүүлэн татах эрхтэй болгох гэх мэтээр өндөр шалгуураар УИХ-ын гишүүдийг томилж байх нь чухал

Avatar

Сэтгүүлчид 2019-09-27 202.70.34.70

"авторитори" гэж алдаатай бичжээ.

Avatar

Зочин 2019-09-27 192.82.65.224

Ерөнхий сайдыг дэмждэг шүү. Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-09-27 192.82.65.224

Хүрэлсүх сайдыг ард түмэн дэмжинэ. Яагаад гэвэл өмнөх ерөнхий сайдуудын хэн нь ч хийгээгүй гол гол олон ажлыг хийж бүтээж яваа хүн. Тухайлбал: Маш олон жил яригдсан Газрын тосны үйлдвэр, Цэвэрлэх байгууламж, Уул уурхай, зам гээд яриад байвал нүдэнд харагдахуйц бодитой том ажлуудыг хийж байгаа.

Avatar

Зочин 2019-09-27 108.172.124.216

Bolor duran -sohor duran um baina kkk.

Avatar

Зочин 2019-09-27 108.172.124.216

Andgai tavisan ah duu, and naiz nar ch geh shig shal hudlaa zohion baiguulalttai ulger zohiohoo bolioch. Eronhiilogch business hiideg sergeg tolgoitoi hunii huvid tactic l baisan baih ternees neeh Ardchi;san namiin tugiig uraad segcheed baisan es surthuungui sagsganansan hunig taala and nohroo bolgoh hemjeenii durak bish.Uls ornoo avrahiin told bas ashiglah hunee ashiglaj l yavaa hun gej boddog.

Avatar

Иргэн 2019-09-27 103.212.116.107

Хүрэлсүх, Баттулга хоёрын талаар бичих юм бол эхлэл нь юун Нямдорж вэ??? Ямар ч логик утга учир гэх юм алга. Газуу хүний л тэмдэглэл гэж иймэрхүү юм байдаг байх.

Avatar

Зочин 2019-09-27 182.160.0.176

Ж.Нямсүрэн чадалтай ухаантай сэтгүүлч мөн.

Avatar

Зочин 2019-09-27 202.131.245.243

тарвага аа, наад өмхий амаа хамхи. Сармис ханхлаад байна.

Avatar

Зочин 2019-09-27 182.160.0.176

Монголчуудын гол дутагдал гадаад хэлгүй явдал юм. Хоёр хөршийнхөө монголчуудад үүнээсээ болж доромжлуулдаг. Монгол боловсролынхоо системыг англи болгох хэрэгтэй. Шалгалтуудаа англиар өгдөг болох хэрэгтэй. ……………………….. Төрийн томчуул нь хэлгүйчүүд. Эндээс л хар массын хайртай хоёр фигур гарч ирсэн. Хоёулаа хэл усгүй, яаж гадаад мэдээллийг авдаг байнаа.

Avatar

Англи хэлээр яадаг юм МОНГОЧУУД МОНГОЛООРОО АМЬДАРЦГААЯА 2019-09-27 64.119.23.200

Битгий Монголын үрсийг англи хэл нэрийн дор тархийг нь угаагаад бай. ХИЛ, ХЭЛ, МАЛ гурав дээр Монгол орон оршин тогтноно. Монголчууд англиар яриад хөгжихгүй. ХАРИН эсрэгээрээ Монголчууд Эх САЙХАН МОНГОЛ ХЭЛЭЭ мартвал сөнөнө, мөхнө. Юу яасан боловсролынхоо системыг англи болгох. Далд ор чи.

Avatar

Зочин 2019-09-27 108.172.124.216

Medrel gazaa ve? Mongol heliig uzen yadaad baigaa bol ter Englisheer yaridag gazar ochij ta yasaa taviarai. Zagaa tulahaar orshuulgiin plot-niihoo uniig ch diilehgui baij

Avatar

1111111 2019-09-27 203.91.119.162

Мие Женкотой эвлэрсэн биш байхаа… Ард нь байсан Бадамжунай, Наранхүү тэргүүтэнгүүд л Миегээ мурьж Женкотой гар барьсан болж харагдаад байгаа… Унаж байгаа/унасан хүнээс Нямка, Час Улаан, Жунай нар сайн мурьдаг дөө Энийг улс төр гэдэг юм болов уу?!

Avatar

Зочин 2019-09-27 202.131.245.243

тарваганы гудас Ж. Нямсүрэн эзнийхээ л хэлэх гэснийг хэлж байна.

Avatar

Зочин 2019-09-27 103.212.117.154

Бид Хүрэлсүхийг дэмжинэ

Avatar

Зочин 2019-09-27 202.131.245.243

тарвагадорж яс хаяж байгаа юм байна гэж ойлголоо.

Avatar

Зочин 2019-09-27 202.131.225.197

shal hudalaa yum bichihiin

Avatar

иргэн 2019-09-27 202.179.25.95

за МАНАН-ынханы Заавраар хийгдэж байгаа Нийтлэл байна, Төрийг зориуд самарч бужигнуулж Тогтворгүй байлгах сонирхолтой Этгээдүүд бол Төрд байгаа х*******н Эрлийзүүд болон МАНАН тэдний талд үйлчилдэг том том Феодолууды явуулж буй Үйл ажиллагаатай холбоотой,

Avatar

zochin 2019-09-27 202.179.24.150

Nymdorj saidiig uter ogchruul !!!!! ????, tegvel ta 2 ard bid oodrog charach um biluu??, ene internet boon cheruul ,N.Anchbayar ,Nymdorj ed nariig zailuulaach

Avatar

Зочин 2019-09-27 202.55.188.84

dund ni yas hayj baigaa yumuu? UIH iig taraah surduuleg gej l harj baina, tsaana ni hen baigaag bas ltaamaglamaar, undsen huuliin oorchlolt het bulguudiin erh ashig orood baigaa bol zaavalboorchloh gej yarah hereg baina uu?

Avatar

зочин 2019-09-27 192.82.65.189

Энэ 2-ыг муудалцуулахыг хүсээд байгаа нь МАНАН

Avatar

vat 2019-09-27 150.129.141.137

1n MAN…1n AN yalgaa bainuu?????????

Avatar

kkk 2019-09-27 103.9.90.39

Elbegdorj l Mongoliig khagalj toglodog iim yum bichine dee

Avatar

mgl 2019-09-27 66.181.161.6

Ажилаа хийж яваа 2 хүнийг заавал муудалцуулах гээд байх юм яачихсан оркууд миний хотоор дүүрчихэвээ , мөргөлдөж тангаралцаж бгаа малнуудаа харсаар бгад ийм сэтгэлгээтэй болсон юм байхдаа…..Улаанбаатар хотод минь ирсэн хөдөөний оркууд зайлцгаа хөдөөнөө очиж малаа маллаач , хотыг та нар бохирдуулж , соёлгүй муухай харагдуулж бна …

Avatar

Зочин 2019-09-27 103.194.176.121

haha, barag l helchij dee

Avatar

mgl 2019-09-27 66.181.161.6

Зүгээр бга хүмүүсийг заавал муудалцуулах гээд байх юм ,энэ оркууд зайлцгаа малаа маллаад хөдөөнөө оч Улаанбаатар хот минь та муусайн хөдөөний оркуудаас болж соёлгүй муухай хот болох нь ЗАЙЛЦГАА

Avatar

бек 2019-09-27 202.9.43.168

хоер тор самрагч хулгайч зорчилдож алалцах цаг блсн.хоеулаа урвагч зангаараа нэг нэгнийга тулхэж улс тороос хурдан зайлаасай.хоер попрчин улс орныг ангал руу тулхэж мэдэх хоер.ард тумэн энэ хоероос залхаж дуусла.

Avatar

Зочин 2019-09-27 202.126.89.9

Ard tvmen bol har mass mun. Chi vvniig meddeggvi DURAKuu?!

Avatar

Зочин 2019-09-27 64.119.22.146

Аливаа хуйвалдаан хэзээ нэгэн цагт үнэнд гүйцэгдэнэ гэж энэ дээ,Монголын ард түмэн сохор биш дүлий биш та 2-ын хуйвалдааныг мэдэж байгаа шүү дээ

Avatar

Зочин 2019-09-27 202.126.88.40

Мундаг бичжээ 👍

Avatar

Зочин 2019-09-27 103.68.107.22

Taarsan hoyor taar shuudai. Bolovsrol zero, chadvar zero, chadamj zero ….yaana daa yaana kkkk

Avatar

Элдэв Очир 2019-09-27 119.40.103.3

Яс хаяж байгаа шүү ухаантай юм байх даа.

Avatar

hariult 2019-09-27 66.181.161.51

Eldev Ochir chi oilgoj chadahgui muruu yavj baisan ni deer

Avatar

Зочин 2019-09-27 66.181.191.69

Женко Хуукийг барьцаалаад байгаа гол нээнтэг бол ЖДУДС-ын асуудалтай холбогдсон 20 гишуунийг нь хэрэг нээнэ гэж байнга дарамтлах болсонд л байгаа. Юуны тулд засгийг дарамтлаад байнаа. хэмжээгуй эрх мэдэлийн толоо юу. Хуукийн хамгийн ойрын хун Цэнгэлийн албан тушаалыг булааж чадаж байна. хоронго оруулалт нь шийдэгдчихсэн Газрын тосны уйлдвэрийн нефть дамжуулах хоолойн тослийг хэзээ ч монго шийдэгдэхгуй 650 км томор замаар сольж чадаж байна. Гэхдээ энэ бух дарамтнаас гарах гарц бол УИХ -ыг тараах

Avatar

Зочин 2019-09-27 103.111.68.3

ХОР ХУТГАСАН ш**** АВГАЙ ЧИ ХАР МАСС ГЭЖ АРД ТҮМНИЙГ ХЭЛЭВ ҮҮ? .

Avatar

ergelzee 2019-09-27 202.21.117.194

Ард түмний дийлэнх нь 99% нь хар масс … Үнэн ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж