Францын ерөнхийлөгч (1995-2007) асан Жак Ширак 86 насандаа таалал төгссөн талаар гэр бүлийнхэн нь мэдээлснийг “France Press” агентлаг уламжлав.
Тэрээр 2007 оны тавдугаар сарын 16-нд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа огцорч, Champs Elysees-ийг орхисон цагаасаа хойш Францын Үндсэн хуулийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байв.
2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө завшсан хэргээр хоёр жилийн ялаар шийтгүүлсэн юм.
Тухайн үед хэвлэлд түүнийг Альцгеймерийн өвчтэй байсан гэж мэдээлж байсан ч гэргий Бернадетт Ширак нь энэ мэдээллийг үгүйсгэж байв. Тэрээр хүмүүнлэгийн үйлсээрээ ОХУ-ын шагнал хүртэж байжээ.
Эх сурвалж: FRANCE PRESS
Холбоотой мэдээ